Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 20:1 - Ариун Библи 2013

1 Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үл бүтэх эр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруу буцацгаа гэж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үймээн дэгдээгч тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруугаа буцацгаа гэж байв.

Gade chapit la Kopi




2Самуел 20:1
31 Referans Kwoze  

Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг израильчууд бүгд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа! Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.


Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг израильчууд бүгд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, хүн бүр өөр өөрсдийн майхан уруу буцацгаа. Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд израильчууд бүгд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.


та нар дундаас үл бүтэх хэсэг хүмүүс гарч ирээд, хотынхоо оршин суугчдыг уруу татан, “Явж, та нарын мэддэггүй байсан өөр бурхдад зарагдъя” гэж хэлэхийг чи сонсвол,


Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь нааш авчирч, өмнө минь тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.


Харин түүний иргэд түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ.


Нүүрс цогшиж Мод гал болдог лугаа адил Хэрүүлч хүн хэрүүл өдөөх.


Хэрэг зарга хийхдээ бүү яар! Хөрш чинь чамайг ичгүүрт оруулахад эцэст нь чи яах юм бэ?


Зөв шударгын зүдүүр их авч, ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь аварна.


Босооч, ЭЗЭН, Тэдэнтэй тулж, доош унагаач. Сэтгэлийг минь илдээрээ буруу хүнээс авраач.


Амьд байх үед нь эцэг Соломоных нь өмнө зогсдог байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн —Энэ ард түмэнд ямар хариу өг хэмээн та нар зөвлөх вэ? гэж асуув.


Харин үл бүтэх хүн бүр Гараар барьж эс болох сундуу мэт хаягдана.


Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овог аймгаар тагнуул илгээж —Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар “Абсалом Хебронд хаанчилдаг” хэмээгтүн гэж хэлүүлэв.


Тэр үед Давидтай хамт явсан хүмүүсийн дотроос атгаг санаатай, үл бүтэх хүмүүс ам амандаа —Тэд бидэнтэй хамт яваагүй учир зөвхөн өөрсдийнхөө эхнэр хүүхдийг л авч яваг. Бид эргүүлж авсан олзноосоо тэдэнтэй хуваалцахгүй гэж хэлжээ.


Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв.


Тэднийг зүрхээ хөгжөөн сууж байтал байшинг нь уг хотын эрчүүд болох үл бүтэх этгээдүүд бүслэн хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд —Танай гэрт ирсэн тэр эрийг гаргаад ир. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.


Ехүд тэнд хүрээд, Ефраимын ууланд бүрээ үлээв. Израилийн хөвгүүд түүнтэй хамт уулаас бууж ирэхэд тэрбээр тэднийг тэргүүлэв.


Петр Түүнд —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно гэлээ.


Бениамины хөвгүүд нь Бела, Бехер, Ашбел, Гера, Нааман, Ехи, Рош, Муппим, Хуппим, Ард билээ.


Саул өөртөө Израилиас гурван мянган эрийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн ууланд байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийнх нь майхан уруу буцааж явуулав.


Шимеи —Зайл, цус урсгадаг, үл бүтэх хүн чи тонил! гэв.


Тэгээд тэд Абсаломыг авч, ойд гүнзгий нүхэнд хаяад, түүний дээрээс чулуу овоолон маш том овоо босгов. Хамаг израильчууд өөр өөрсдийн майхан уруу зугтацгаав.


Ийнхүү Израилийн бүх хүн Давидыг дагахаа больж, Бихрийн хөвгүүн Шебаг дагав. Гэвч иудачууд Иордан голоос Иерусалим хүртэл өөрсдийн хааны дэргэд баттай үлдэв.


Тэр эмэгтэй хамаг ард олон уруу мэргэн санаа өвөрлөн одов. Тэд Бихрийн хөвгүүн Шебагийн толгойг огтолж, Иоаб уруу шидлээ. Тэгээд Иоаб эвэр бүрээ үлээхэд ард олон хотоос таран явж, тус тусынхаа майхан уруу буцацгаав. Иоаб ч мөн адил Иерусалим уруу хаан дээр буцаж иржээ.


Түүний хажууд үл бүтэх хоёр хүнийг суулгаж, тэд нараар Наботын эсрэг «Чи Бурханыг бас хааныг хараасан» гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг гаргаж, чулуудан ал” гэсэн байв.


Тэр, талбайд явж очоод, тариа хадагчдын араас явж хаягдал тариан түрүүг цуглуулж авав. Тэрээр Елимелехийн ургийн Боазын тариан талбайн хэсэг дээр санаандгүй ирчихсэн байв.


Тэгээд Давид Абишаи болон бүх зарц нартаа —Харагтун, төрсөн хүү минь миний амийг эрж байхад энэ бениамин хүний хувьд тэр тусмаа аргагүй юм. Түүнийг орхи. ЭЗЭН түүнд айлдсан тул тэр харааж л байг.


Хаанчлал дотроо хуваагдвал тэр хаанчлал оршин тогтнож эс чадна.


Swiv nou:

Piblisite


Piblisite