Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 2:23 - Ариун Библи 2013

23 Гэвч Асахел буцахаас татгалзлаа. Тиймээс Абнер жадны үзүүрээр түүний хэвлий уруу нэвт дүрсэнд жад нуруугаар нь гарав. Асахел тэнд унаж, газар дээрээ үхлээ. Асахелын унаж, үхсэн газарт ирсэн хүмүүс бүгд хөдлөхгүй зогсов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Гэвч Асахел замаасаа буцахаас татгалзлаа. Тийм учраас Абнер жадны үзүүрээр түүний хэвлий уруу нэвт хатгасанд жад нуруугаар нь гарав. Асахел тэнд унаж, газар дээрээ үхлээ. Асахелын унаж, үхсэн газарт ирсэн хүмүүс бүгд зогссоор байв.

Gade chapit la Kopi




2Самуел 2:23
7 Referans Kwoze  

Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар түүнийг хаалга уруу зайдуу аваачиж, өөрийн дүү Асахелын цусны төлөө хэвлий уруу нь дүрж алав.


Тэд буудай авах гэж байгаа мэтээр гэрийн голд очиж, түүний хэвлийг бүлэв. Тэгээд Рехаб болон түүний ах Баана нар зугтацгаалаа.


Харин Амаса, Иоабын гарт буй илдийг эсэргүүцэх зэвсэггүй байв. Иоаб түүний хэвлий уруу дүрсэнд гэдэс дотор нь газарт гоожив. Тэгээд түүнийг дахин дүрсэнгүй. Амаса ч үхэв. Дараа нь Иоаб, түүний дүү Абишаи нар Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөлөө.


Хаан өөрийн эрчүүдийн хамт нутгийн уугуул оршин суугчид болох иебусчуудын эсрэг Иерусалим уруу ирэхэд тэд Давидад —Чи энд орж ирэхгүй. Харин сохор, доголон нь ч чамайг хөөж гаргана гэв. Тэд Давидыг ийшээ нэвтэрч чадахгүй хэмээн санаж байлаа.


Харин Иоаб, Абишаи хоёр Абнерын араас хөөв. Тэд Гибеоны цөлийн замд байдаг Гиахын харалдаа орших Аммагийн толгойд ирцгээхэд нар жаргаж байлаа.


Абнер дүү Асахелыг нь Гибеоны тулалдаанд алсан тул Иоаб болон түүний дүү Абишаи нар Абнерыг цохисон ажээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite