Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 2:13 - Ариун Библи 2013

13 Зеруиагийн хөвгүүн Иоаб Давидын зарц нарын хамт гарч явав. Тэд Гибеоны цөөрмийн дэргэд тулгарчээ. Нэг хэсэг нь цөөрмийн наад талд, нөгөө нь цөөрмийн цаад талд буув.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Зеруиагийн хөвгүүн Иоаб Давидын зарц нарын хамт гарч яван, тэд Гибеоны цөөрмийн дэргэд тулгарчээ. Тэдний нэг нь цөөрмийн наад эрэгт, нөгөө нь цөөрмийн цаад эрэгт буув.

Gade chapit la Kopi




2Самуел 2:13
13 Referans Kwoze  

Тэдний эгч нарыг Зеруиа ба Абигаил гэдэг байв. Зеруиа нь Абишаи, Иоаб, Асахел хэмээх гурван хөвгүүнтэй билээ.


Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч,


хамаг эрсээ авч, Нетаниагийн хүү Ишмаелтай тулалдахаар явсан бөгөөд тэд түүнийг Гибеон дахь том цөөрмийн дэргэдээс олов.


Давид —Хамгийн түрүүнд иебус хүнийг цохигч хэн боловч жанжин, удирдагч болно гэхэд Зеруиагийн хүү Иоаб хамгийн түрүүнд довтлон явж жанжин болов.


Тэрээр Зеруиагийн хүү Иоаб, тахилч Абиатар нартай хэлэлцсэн бөгөөд тэд Адониагийн ард туслахаар зогсож байв.


Иоаб, Израилийн бүх цэргийн удирдагч болов. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа керетчүүдийн мөн пелетчүүдийн удирдагч байлаа.


Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байлаа. Асахелийн хөл талын зээр мэт хурдан ажээ.


Тэднийг Гибеон дахь нэгэн бул чулууны дэргэд байхад Амаса тэдэнтэй уулзахаар ирлээ. Иоаб цэргийн хувцсаа өмссөн байсан бөгөөд хуйтай илдээ ташаандаа зүүсэн байв. Тэгээд түүнийг урагшаа алхахад илд нь сугарав.


Зеруиагийн хүү Иоабын надад болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт юу үйлдсэнийг чи мэдэж байгаа. Тэрээр тэднийг алж, амар тайван үед дайны цус урсгаж, дайны цусыг бэлхүүсэн дэх бүс болон хөлдөө угласан шаахайдаа нялсан юм.


Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан —Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи —Би тантай хамт уруудан явъя гэж хариулав.


Тэдгээр гучийн дунд Иоабын дүү Асахел, Бетлехемийн Додогийн хүү Елханан,


Дөрөвдүгээр сард алба хаах дөрөв дэх нь Иоабын дүү Асахел болон удаах нь түүний хүү Зебадиа байлаа. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite