Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 19:39 - Ариун Библи 2013

39 Ингээд ард олон бүгдээрээ Иордан голыг гатлав. Хаан ч мөн адил гатлав. Хаан, Барзиллаиг үнсэж, түүнийг ерөөхөд тэр хот уруугаа буцав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

39 Ингээд хүмүүс бүгдээрээ Иордан голыг гатлав. Хаан ч мөн адил гатлав. Хаан Барзиллаиг үнсэж, түүнийг ерөөхөд, тэр хот уруугаа буцав.

Gade chapit la Kopi




2Самуел 19:39
18 Referans Kwoze  

Лабан өглөө эртлэн босоод зээ нараа, охидоо үнсэж ерөөгөөд нутагтаа эргэн одлоо.


Тэд дахин дуугаа улам өндөрсгөн уйлалдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнээс зүүгдэв.


Иосеф, эцэг Иаковаа дагуулж ирээд Фараонд бараалхуулжээ. Иаков, Фараоныг ерөөв.


Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэндчилээрэй.


Бүгд чангаар уйлалдан, Паулыг хүзүүдэн дахин дахин үнсэцгээв.


Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад —Харагтун, энэ Хүүхэд Израильд олныг унагах, босгох бөгөөд эсэргүүцүүлэх тэмдэг болон томилогджээ.


Елиша үхрүүдээ орхиод Елиагийн хойноос гүйн —Би аав ээжийгээ үнсчихээд таныг даган явахыг зөвшөөрнө үү гэв. Елиа түүнд —Буцаад яв даа. Юуны төлөө би чамайг ингэсэн билээ? гэж хариулав.


Иймээс Иоаб хаан дээр очин айлтгасанд хаан, Абсаломыг дуудаж ирүүлэв. Абсалом, хаанд бараалхаж хааны өмнө нүүрээрээ газар унан мөргөхөд хаан, Абсаломыг үнсэв.


Гэвч хаан, Абсаломд —Үгүй, хүү минь, бид бүгдээрээ явах хэрэггүй. Учир нь бид чамд хүнд дарамт болж магадгүй гэв. Абсалом хичнээн ятгасан ч Давид явсангүй, харин түүнийг ерөөв.


Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд Саулын охин Михал Давидын өөдөөс гарч ирээд —Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчингүүдийн нүдэн дээр нүцгэллээ гэв.


Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад түг түмдийн ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв.


Давид үүнийг Саулд тангараглав. Саул өөрийн гэртээ буцаж, харин Давид болон түүний хүмүүс бэхлэлт уруу явав.


Дараа нь Балаам босож өөрийнхөө газар уруу салан явсан бөгөөд Балак ч замаараа явав.


Иаков, Фараоныг ерөөгөөд тэндээс гарч одов.


Иосеф бас ах нараа үнсээд тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав.


Төгс Хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг үржүүлж бас олшруулж, чи ард түмнүүдийн чуулган болох болтугай.


Абрамыг ерөөж хэлэхдээ Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан, Абрахамыг ерөөх болтугай!


Хаан —Кимхам надтай хамт гатлан явах болно. Би түүнд чиний таалсныг үйлдэх болно. Чи надаас юу хүснэ, түүнийг чинь би биелүүлж өгье гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite