Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 19:23 - Ариун Библи 2013

23 Тэгээд хаан Шимеид —Чи үхэхгүй гэж айлдаж, түүнд тангараглав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Тэгээд хаан Шимеид —Чи үхэхгүй хэмээн айлдаж, түүнд тангараглав.

Gade chapit la Kopi




2Самуел 19:23
9 Referans Kwoze  

Тэгээд хаан, Иехоиадагийн хүү Бенаиад тушаал буулгасанд тэр гадагш гарч, Шимеиг хөнөөв. Тэр ийнхүү үхэв. Ингээд хаанчлал Соломоны гарт баттай атгагдлаа.


Учир нь чи гадагш гарч, Кидрон гууг гатлах тэр өдөртөө үхэх болно гэдгийг мэдэгтүн. Чиний цус өөрийн чинь толгой дээр байх болно гэв.


Учир нь хүмүүс өөрсдөөсөө агуу нэгнээр андгайлдаг бөгөөд тэрхүү андгай тэдний хувьд аливаа зөрчлийг төгсгөх баталгаа нь болдог.


Тэгэхэд Давид түүнд —Тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу чи газарчилж чадах уу? гэж асуухад —Намайг алахгүй, эсвэл миний эзний гарт өгөхгүй гэдгээ Бурханаар надад тангараглагтун. Тэгвэл би таныг тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу аваачиж өгье гэж хариулав.


Саул тэр эмд ЭЗЭНээр тангараглан —ЭЗЭН амьд! Үүнээс болж чамд ямар ч шийтгэл ногдохгүй гэж хэлэв.


Саулын ач хүү Мефибошет хааныг угтахаар ирэв. Тэрээр хааныг гарч явсан өдрөөс эхлэн амар мэнд буцаж ирсэн өдөр хүртэл хөлөө арчлаагүй, сахлаа хусаагүй, хувцсаа ч угаагаагүй ажээ.


Гэвч Саул —Өнөөдөр хүн алж болохгүй. Учир нь өнөөдөр ЭЗЭН, Израильд авралыг өгсөн гэв.


хаан —Зеруиагийн хөвгүүд ээ, би та нарыг яах вэ? Хэрэв ЭЗЭН түүнд “Давидыг хараа” гэж хэлээд, тэр хараасан бол “Чи юунд ингэв?” гэж хэн хэлэх юм бэ? гэж айлдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite