Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 18:9 - Ариун Библи 2013

9 Абсалом Давидын зарц нартай гэнэт таарчээ. Абсалом луус унасан байсан бөгөөд луус нь том царсны саглагар мөчир доогуур өнгөрөхүйд Абсалом толгойгоороо царсанд орооцолдон тэрээр тэнгэр газрын хооронд дүүжлэгдээд, харин унаж байсан луус нь давхичихжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Абсалом Давидын зарц нартай тааралдав. Абсалом луус унасан байсан бөгөөд, луус нь том царс модны саглагар мөчрийн доогуур өнгөртөл, Абсаломын толгой нь царс модонд орооцолдон, тэрээр тэнгэр газар хоёрын хооронд дүүжлэгдэв. Харин тэр зуур унаж байсан луус нь чигээрээ явсаар л байв.

Gade chapit la Kopi




2Самуел 18:9
18 Referans Kwoze  

Тэр толгойгоо хусуулахдаа (хүнддээд байдаг тул жил бүрийн сүүлчээр хусуулж) үсээ хааны хэмжүүрээр хэмжихэд хоёр зуун шекел болдог байж.


Эцгийгээ басамжилж, Эхдээ дуулгаварлахыг зэвүүцэгчийн нүдийг Хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.


Зөвт бус нэгэнд гай гамшиг, Ёс бусыг үйлдэгсдэд харшлах аюул ирдэг бус уу?


Христ бидний төлөө хараал болсноороо биднийг хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдсөн хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг.


“Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ.


“Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, Нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Аав ээжийгээ зүхэгчийн дэнлүү Тас харанхуйд бөхөх.


Иоаб —Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна гэж хэлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.


Өөрийнх нь зөвлөгөө бүтээгүйг харсан Ахитофел, илжгээ эмээллэн төрөлх хот уруугаа явж гэртээ буцаж ирээд, гэрийнхэндээ захиас орхин өөрийгөө дүүжилж үхсэнд эцгийнх нь булшинд тавив.


“Эцгийнхээ эхнэртэй унтаж, эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


“Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


хүүрийг нь модон дээр шөнөжин байлгаж болохгүй. Түүнийг заавал тэр өдөрт нь булшил. ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газрыг бүү бузарла. Модон дээр өлгөгдсөн хүн бүр Бурханы хараал болой.


Иудас мөнгөн зоосыг сүм дотор чулуудаад, зайлан явж, өөрийгөө дүүжилжээ.


Ингээд Абсаломын зарц нар тушаасан ёсоор нь Амноныг алсан билээ. Тэгэхэд хааны хөвгүүд бүгд босож, өөр өөрсдийн луусыг унан зугтацгаав.


Тэнд хийсэн тулалдаан бүх нутгаар тархаж, тэр өдөр илдэнд хиарсан хүнээс илүүг энэ ой залгижээ.


Нэгэн хүн түүнийг хараад Иоабт —Үзэгтүн, Абсаломыг царсанд өлгөгдсөн байхыг нь би харлаа гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite