Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 18:28 - Ариун Библи 2013

28 Ахимааз чанга дуугаар хаанд —Бүгд сайн гэж хэлээд нүүрээ газар хүртэл хаанд мөргөв. Тэрээр —Миний эзэн хааны эсрэг гараа далайсан хүнийг тушааж өгсөн таны Бурхан ЭЗЭН ивээлтэй еэ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Ахимааз чанга дуугаар хаанд —Бүгд сайн хэмээн өгүүлээд, газарт хөсөр унан, хаанд мөргөв. Тэрээр —Миний эзэн хааныг эсэргүүцсэн хүнийг тушааж өгсөн таны Бурхан ЭЗЭН ивээлтэй еэ гэв.

Gade chapit la Kopi




2Самуел 18:28
16 Referans Kwoze  

Текоагийн эмэгтэй хаанд айлтгахдаа, нүүрээрээ газар унаж мөргөөд —Тусалж хайрла, хаантан минь гэв.


Та нарын дайсныг гарт чинь тушаасан Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай! гэв. Абрам түүнд бүх юмнаас аравны нэгийг өгчээ.


Биднийг тэдний шүдэнд тасчуулахаар өгөөгүй. ЭЗЭН магтагдах болтугай!


Бидэнд биш, өө ЭЗЭН, бидэнд биш, Энэрэл хайр ба үнэнийхээ төлөө Өөрийнхөө нэрд л алдрыг өргө.


Та намайг дайсны гарт тушаагаагүй, Та хөлийг минь уудам газарт тавьсан билээ.


Тэгээд дөрөв дэх өдөр тэд Беракагийн хөндийд цугласан бөгөөд тэнд тэд ЭЗЭНийг ерөөсөн билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийн өдрийг хүртэл “Беракагийн хөндий” гэж нэрлэсэн билээ.


Цэвэр ариунд Та цэврээ, Цэх шударга биш хүнд Та тэрс байдлаа харуулдаг.


Харагтун, гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас иржээ. Тэрээр хувцсаа урж, толгой дээрээ тоос шороо цацсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газар унаж, мөргөв.


Тэгэхэд Абишаи, Давидад —Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй гэж хэлэв.


ЭЗЭН намайг чиний гарт тушаасан атал чи намайг алсангүй нь надад хичнээн сайныг үйлдсэнийг чинь өнөөдөр надад мэдүүллээ.


Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та энэрэл хайр ба үнэнээ эс орхив. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв.


Тиймээс Иетро —Та нарыг египетчүүдийн гар, Фараоны гараас аварч, ард түмнийг египетчүүдийн гар дороос аварсан ЭЗЭН магтагдах болтугай.


Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгнө. Бүх улс, Израильд Бурхан байна гэдгийг үүгээр мэдэх болно.


Давидыг харангуутаа Абигаил яаран илжигнээсээ бууж, Давидын өмнө нүүрээрээ газар унаж, мөргөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite