Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 17:16 - Ариун Библи 2013

16 Тиймээс одоо хүн яаралтай явуулж Давидад “Энэ шөнө цөлийн замд бүү хоноглоорой. Харин ямар ч байсан тэр газрыг өнгөрч яв. Эс тэгвээс хаан болоод хамт буй хамаг ард олон алагдах вий” гэж хэл гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Тиймээс одоо яаралтай хүн явуулж, Давидад “Энэ шөнө цөлийн замд бүү хоноглоорой. Харин ямар ч байсан тэр газрыг гатлан яв. Эс тэгвээс хаан болоод хамт буй хамаг хүмүүс нь алагдах вий” хэмээн хэл гэв.

Gade chapit la Kopi




2Самуел 17:16
14 Referans Kwoze  

Харагтун, та нараас мэдүүлэх үг ирэн иртэл, би цөлийн замд хүлээнэ гэв.


Учир нь бид майхандаа байхдаа дарамтлагдан гасалдаг. Учир нь үхдэг нь амиар залгигдахын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм.


Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, үхдэг нь үхэшгүйг өмсөх үед “Үхэл ялалтад залгигдлаа” гэж бичигдсэн үг биелнэ.


Тэрээр тэнгэрээс илгээж, Намайг аварна Намайг залгихаар завдагчдыг зэмлэнэ. Села Энэрэл хайр ба үнэнээ Бурхан илгээнэ.


Дайсагнагсад минь намайг өдөржин гишгэчиж байна. Учир нь миний эсрэг довтлогчид олуулаа билээ, Хамгийн Дээд Эзэн!


Салхи, шуурга, хуй салхинаас Зугтах газартаа яарахсан” гэж би хэлэв.


Тэднийг “Аа-хаа, ингэхийг л бид хүссэн юм!” гэж Зүрхэнд нь бүү хэлүүлээч. “Бид түүнийг залгисан!” гэж Тэднээр бүү хэлүүлээч.


Тэгэхэд Давид Иерусалимд өөртэй нь хамт байсан бүх түшмэлдээ —Босоцгоо, зугтацгаая. Эс тэгвээс бидний хэн нь ч Абсаломаас оргон зайлж чадахгүй. Бушуулцгаа. Тэр биднийг үтэр гүйцэж гай учруулан илдний ирээр энэ хотыг устгах вий гэлээ.


Ионатан, хөвгүүний араас дуудаж —Хурдал, түргэл, зогсож болохгүй гэв. Ионатаны хөвгүүн сумыг түүн авч, эзэн дээрээ ирэв.


Чи тэнд тахилч Задок, Абиатар нартай хамт байх бус уу? Тиймээс чи хааны өргөөнд сонссон болгоноо тахилч Задок, Абиатар нарт дамжуулагтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite