Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 17:10 - Ариун Библи 2013

10 Тэгвэл арслан адил зоригтой хүний ч зүрх мохно. Чиний эцэг хүчит хүн бөгөөд эрэлхэг зоригтой хүмүүс түүнтэй байдаг гэдгийг Израиль даяар мэднэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Тэгвэл арслан адил зоригтой хүний ч зүрх мохно. Чиний эцэг бол хүчит хүн бөгөөд түүнийг дагалдагчид нь эрэлхэг, зоригтой хүмүүс гэдгийг Израиль даяар мэднэ.

Gade chapit la Kopi




2Самуел 17:10
17 Referans Kwoze  

галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.


Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, Египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.


Түүнээс хүн бүрийн гар нь суларч, зүрх нь хайлна.


Энэ бол Соломоны нүүдлийн тэрэг, харагтун Израилийн хүчирхэг эрсээс жаран хүчирхэг эр түүний Эргэн тойронд нь явна.


Буруут нь мөшгөөгүй байхад ч зугтдаг бол Зөвт нь арслан мэт зоригтой.


Иехоиадагийн хүү Бенаиа нь Кабзеелын агуу үйлстэй зоригт дайчин бөгөөд Моабын Ариелийн хоёр хүүг цохиж алсан хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж арслан агнасан билээ.


Хайрт эрхэм Саул Ионатан хоёр амьддаа ч, үхэхдээ ч эс хагацав. Тэд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байлаа.


Тэгээд Саул, Давидад —Хар, энэ миний том охин Мераб байна. Түүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө гэсэн зоригт эр байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун гэж хэлэв. Учир нь Саул —Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг гэж санасан ажээ.


Бид хаашаа явцгаах вэ? Ах дүү нар маань «Хүмүүс нь биднээс аварга том, өндөр, хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй. Түүнээс гадна, бид тэнд анакчуудын хөвгүүдийг харсан» гэж хэлэн бидний зүрхийг мохоосон” гэцгээсэн.


Едомын тэргүүлэгчид түгшиж Моабын удирдагчдыг дагжил нөмөрч Канааны суугч бүгд мохож байна.


Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?


Хараарай, тэр одоо нэг агуйд, эсвэл ондоо газарт нуугдаж байгаа. Хэрэв таны цэргүүдийг тэр довтолбол, үүнийг сонссон хүн бүр “Абсаломыг дагасан хүмүүсээс олноороо хядуулжээ” гэж хэлнэ.


Тэр үед Та бишрэлтнүүддээ үзэгдэл дотор айлдаж “Би хүч чадалт нэгэнд тусламж өгсөн. Би ард түмнээс шилж сонгосон нэгнийг өргөмжилсөн.


Энэ нь тэдний зүрхнүүд хайлж, Бүх дааман хаалган дээр нь олон хүн унахын тулд юм. Надад гялалзсан илд өгөгдсөн. Аяа! Үүнийг аянга мэт цохихоор бүтээж, Алахад бэлэн болгож ирлэсэн.


Тэгтэл залуу эрчүүдийн нэг нь —Харагтун, би Бетлехемийн Иессийн хөвгүүнийг харсан. Тэрээр чадварлаг хөгжимчин, эрэлхэг хүчит дайчин, үгэнд цэцэн сайхан эр билээ. ЭЗЭН түүнтэй хамт байдаг гэж хариулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite