7 Шимеи —Зайл, цус урсгадаг, үл бүтэх хүн чи тонил! гэв.
7 Шимеи —Зайл, тонил. Цус урсгадаг, зохисгүй хүн! хэмээн хараав.
Бурхан, авралын минь Бурхан, Намайг цус урсгалтаас авраач. Хэл минь Таны зөвт байдлыг дуулна.
Та худал яригчдыг устгадаг. Цус урсгагч, залилж мэхлэгчдийг ЭЗЭН жигшдэг.
Тэгтэл үл бүтэх хоёр хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж —Набот, Бурханыг бас хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ.
Түүний хажууд үл бүтэх хоёр хүнийг суулгаж, тэд нараар Наботын эсрэг «Чи Бурханыг бас хааныг хараасан» гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг гаргаж, чулуудан ал” гэсэн байв.
Юунд чи ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэн Түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алсан бөгөөд эхнэрийг нь өөрийн эхнэр болгон авч, өөрийг нь Аммоны хөвгүүдийн илдээр алуулав.
Ингээд Нерийн хүү Абнерыг алах нь хааны хүсэл байгаагүй юм байна гэдгийг хамаг ард олон болон бүх Израиль даяар тэр өдөр мэдэцгээлээ.
Тиймээс одоо та яавал зохихыг бодож шийдэгтүн. Учир нь бидний эзэн, бас түүний бүх гэрийнхнийг гай дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн үнэхээр хэдэр хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй гэж хэлэв.
Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв.
та нар дундаас үл бүтэх хэсэг хүмүүс гарч ирээд, хотынхоо оршин суугчдыг уруу татан, “Явж, та нарын мэддэггүй байсан өөр бурхдад зарагдъя” гэж хэлэхийг чи сонсвол,
Тэрээр Давид болон Давид хааны хамаг зарц нар уруу чулуу шидэв. Ард түмэн хийгээд хамаг хүчит эрс хааны баруун, зүүн гар талд байжээ.
Зеруиагийн хөвгүүн Абишаи хариулан —ЭЗЭНий тосолсон хүнийг хараасан тул Шимеи үхэх ёсгүй гэж үү? гэв.
Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үл бүтэх эр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруу буцацгаа гэж байв.
Дайсны дуу хийгээд Буруутын дарамтаас болсон болой. Тэд над дээр хөнөөл авчирч Уурандаа тэд намайг үзэн ядаж байна.
Булт олон миний тухайд “Бурханы аврал түүнд үгүй” гэлцэнэ. Села
Миний дотор зүрх минь дэлсэж, Үхлийн айдас намайг нөмөрчээ.