Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 16:2 - Ариун Библи 2013

2 Хаан, Зибагаас —Чи юунд эдгээрийг авч ирнэ вэ? гэж асуухад Зиба —Илжигнүүд нь хааны гэрийнхэнд унаа, талх болон зуны жимс нь залуу хүмүүст идэх хоол, усан үзмийн дарс нь цөлд эцэж ядарсан хүмүүст уух ундаа болох юм гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Хаан Зибагаас —Чи юунд эдгээр зүйлсийг авч ирнэ вэ? гэж асуухад Зиба —Илжигнүүд нь хааны гэрийнхэнд унаа, талх болон зуны жимс нь залуу хүмүүст идэх хоол, усан үзмийн дарс нь цөлд эцсэн хүмүүст уух ундаа болох юм гэв.

Gade chapit la Kopi




2Самуел 16:2
13 Referans Kwoze  

зөгийн бал, цөцгий, хонь, бяслаг зэргийг Давид болон түүнтэй хамт явагчдын хүнсэнд авч ирэв. Учир нь тэд ард олныг цөлд өлсөж ядран цангаж буй хэмээн боджээ.


Тэр гучин хөвгүүнтэй байсан ба тэд гучин илжиг унадаг байлаа. Тэр гучин хүү нь Гилеадын нутагт гучин хоттой байсан нь энэ өдрийг хүртэл Хаввот-иаир хэмээн нэрлэгддэг.


Цагаан илжиг унагчид, хивсэн дээр суугчид, замаар явагчид аа хэлцгээгээч.


Ард түмний чинь хөвгүүд чамд “Чи үүгээр юуг хэлэх гэж байгаагаа бидэнд тайлбарлаж өгөхгүй юу?” гэж өгүүлэх үед


Тэр —Хаан эзэн минь, боол би хөлгүй учир “Би илжиг эмээллэн унаж, хаантай хамт явъя” гэж хэлсэн боловч зарц минь намайг мэхлэв.


Орон даяар орь дуу болон гашуудаж байх үед мөнөөх олон явж өнгөрөв. Хаан Кидрон гууг гатлахад мөнөөх олон ч цөлийн зам тийш гатлан гарав.


Дараа нь Абсалом өөртөө хөсөг тэрэг болон морьд бэлтгэж мөн өөрийнхөө урд гүйлгэх тавин хүнтэй болов.


Эзнийг минь дагалдаж яваа хүмүүст өгөхөөр шивэгчнээс тань эзэнтэндээ авчирсан ерөөлийн бэлэг одоо энд байна.


Тэгэхэд хүмүүсийн нэг нь —Таны эцэг ард олныг хатуу тангараглуулан “Өнөөдөр хоол идсэн хүн хараагдах болтугай” гэсэн билээ. Ийнхүү ард олон туйлдав гэлээ.


Есав —Надтай дайралдсан энэ бүх сүрэг чинь ямар учиртай юм бэ? гэсэнд Иаков —Эзэн таны таалалд багтах гэснийх билээ гэж хэлэв.


Абимелех, Абрахамд —Сүргээсээ таслан тавьсан энэ долоон охин хурга ямар учиртай вэ? гэсэнд


Swiv nou:

Piblisite


Piblisite