Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 15:30 - Ариун Библи 2013

30 Харин Давид, Чидун өгсүүр өөд мацахдаа уйлан толгойгоо бүтээж, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ард олон толгойгоо бүтээж, уйлан явав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

30 Давид Чидун уул өөд өгсөхдөө, толгойгоо бүтээн, уйлан, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ардууд толгойгоо бүтээж, уйлан явав.

Gade chapit la Kopi




2Самуел 15:30
21 Referans Kwoze  

Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцлаа. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудсаар гэр уруугаа яарав.


Хаан нүүрээ бүтээн чанга дуугаар —Миний хүү Абсалом. Абсалом оо. Миний хүү, миний хүү! гэж орилон хашхирч байв.


Толгойдоо боолт ороож, хөлдөө шаахай өмссөн чигээрээ та нар гаслахгүй, уйлахгүй, харин хилэнц дотроо ялзран бие биедээ ёолох болно.


Чимээгүй гашууд. Үхэгсдийн төлөө бүү гасал. Толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмс. Сахлаа бүү далдал. Хүмүүсийн талхыг бүү ид гэв.


Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно.


Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.


Тэгээд тэд Иерусалимаас Амралтын өдрийн аяллын зайтай байх Чидун гэдэг уулаас Иерусалимд буцав.


Тэгээд Тэр тэндээс гарч, дадсан ёсоороо Чидун уул өөд өгсөв. Шавь нар ч Түүнийг дагалаа.


Есүс өдөржин сүмд сургаалаа зааж, харин шөнө нь гарч яван Чидун хэмээх ууланд шөнийг өнгөрөөдөг байв.


Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж —


Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж,


Тэгээд Тэр Чидун хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Бетанд дөхөж ирээд, шавь нараасаа хоёрыг илгээж —


Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно.


Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, дорно зүгт Чидун уулан дээр гишгэнэ. Чидун уул зүүнээс баруун тийш өргөн хөндийгөөр голоороо хуваагдана. Тэгснээр уулын нэг тал нь умар зүг уруу, нөгөө тал нь өмнө зүг уруу нүүх болно.


Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи дотор минь гасална вэ? Бурханд найд, Миний тусламж, миний Бурхан, Түүнийгээ би дахин магтах болой.


Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна?” гэж өдөржин хэлэхэд Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болов.


Задок, Абиатар нар Бурханы авдрыг Иерусалим уруу буцааж аваачин тэнд нь үлдээв.


Иоаб хааны гэрт очин, хаанд —Та өнөөдөр таны амь болон таны охид хөвгүүдийн амь мөн таны эхнэрүүд болон татвар эмсийн тань амийг аварсан өөрийнхөө бүх зарц нарын нүүрийг эвгүйцлээр хучив.


Swiv nou:

Piblisite


Piblisite