Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 15:2 - Ариун Библи 2013

2 Абсалом өглөө эртлэн босож, хаалгаар өнгөрөх замын дэргэд зогсдог болов. Хаанаар шүүлгэхийн тулд ирж буй заргатай хүн байвал Абсалом тэднийг дуудан —Чи аль хотын хүн бэ? гэхэд уг хүн —Таны боол би Израилийн ийм ийм овгийн хүн байна гэхчлэн хариулдаг байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Абсалом өглөө эртлэн босож, хаалгаар өнгөрөх замын дэргэд зогсдог байв. Хаанаар шүүлгэхийн тулд ирж буй заргатай хүн байвал Абсалом тэднийг дуудан, —Чи аль хотын хүн бэ? гэхэд уг хүн —Таны боол би Израилийн ийм овгийн хүн байна хэмээн хариулдаг байв.

Gade chapit la Kopi




2Самуел 15:2
13 Referans Kwoze  

Өглөө эрт ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөн,


Ёрын мууг үйлдээгүй цагтаа тэд нойрсож үл чадна. Бүдрүүлж унагаагүй цагт нойр нь хулжина.


Алуурчин үүрээр босдог. Тэрээр ядуусыг хийгээд үгээгүйчүүдийг алдаг бөгөөд шөнө нь хулгайч шиг байдаг.


Ингээд хаан босож, хаалганы дэргэд суув. Тэд бүх хүнд —Харагтун, хаан хаалганы хажууд сууж байна гэхэд ард олон бүгд хааны өмнө ирэв. Израиль хүмүүс өөр өөрсдийн майхан уруу бүгд зугтааж буцсан байв.


Боаз үүдэн хаалган дээр очиж суухад, харагтун, Боазын өгүүлсэн мөнөөх өв золигч болох ойрын хамаатан өнгөрч явав. Тэр түүнд —Хүүе, анд минь ирээд энд суу гэв. Тэр ирж суулаа.


Тэд бүхий л цагт ард түмнийг шүүв. Ярвигтай хэргийг тэд Мосед авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүв.


Тэд маргаантай бол над дээр ирж, би уг хүн болон хөршийнх нь хоорондохыг шүүн Бурханы зарлиг, хуулиудыг мэдүүлдэг гэв.


Ард түмнийхээ төлөө хийж байгаа энэ бүхнийг Мосегийн хадам эцэг хараад —Ард түмнийхээ төлөө хийж байгаа энэ бүхэн чинь юу вэ? Бүх ард олон өглөөнөөс орой хүртэл чиний өмнө зогсож байхад, яагаад чи ганцаараа суучихаад үзээд байна вэ? гэж асуув.


Хамор болон түүний хүү Шехем хотынхоо хаалган дээр ирж, хотынхонтойгоо ярилцан —


Хэрэв хотын чинь доторх маргаан зөрчлөөс болж бие биенийхээ цусыг урсгасан, бие биентэйгээ маргалдсан эсвэл бие биенээ зодсон зэрэг шийдвэрлэхэд хэцүү хэрэг гарвал чи босож, ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газар уруу явж,


Тэд Рехобоамд —Хэрэв та энэ ард түмэнд сайнаар хандан тэдний таалалд нийцүүлж, тэдэнд эелдэг үгсийг хэлбэл тэд үүрд таны зарц болох юм гэж зөвлөв.


Оронд нь хаанчлах хүндэтгэл олоогүй жигшүүрт хүн гарч ирэх ба тэрээр санамсаргүй ирж, зусраар хаанчлалыг олж авна.


Swiv nou:

Piblisite


Piblisite