Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 15:10 - Ариун Библи 2013

10 Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овог аймгаар тагнуул илгээж —Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар “Абсалом Хебронд хаанчилдаг” хэмээгтүн гэж хэлүүлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овог аймгаар тагнуул илгээж, —Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар “Абсалом бол Хеброн дахь хаан юм” хэмээгтүн гэж хэлүүлэв.

Gade chapit la Kopi




2Самуел 15:10
16 Referans Kwoze  

Тулалдааны бэлтгэлтэй энэ дайчид бүгд Давидыг бүх Израилийн хаанаар өргөмжилнө гэсэн хоёргүй сэтгэлээр Хебронд иржээ. Израилийн үлдсэн бүхэн ч Давидыг хаанаар өргөмжлөх санаа нэг байв.


ЭЗЭНий үгийн дагуу Саулын хаанчлалыг Давидад эргүүлэхийн тулд Хебронд буй Давид уруу хүрч ирсэн, зэвсэглэсэн бүлэглэлүүдийн тоо нь дараах билээ.


Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэд Самуелаар ЭЗЭНий дамжуулсан үгийн дагуу, Давидыг Израилийн хаан болгон тослов.


Тэгэхэд тэд яаравчлан хүн бүр хувцсаа авч Иехүгийн хөлийн доор, гишгэх газарт нь дэвсэн тавиад, бүрээ үлээн —Иехү бол хаан гэцгээв.


Тэнд тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тосолж, эвэр бүрээ үлээн “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун.


Бидний тосолж, өргөмжилсөн Абсалом тулалдаанд үрэгдэв. Гэтэл одоо та нар яагаад хааныг буцаан авчрах талаар эс дуугарна вэ? гэцгээж байв.


Тиймээс Абсалом зарц нартаа —Хар даа, Иоабын тариалангийн талбай миний талбайн хажууд байдаг бөгөөд тэнд арвай тарьсан байна. Явж, түүнийг нь галдан шатаагтун гэхэд Абсаломын зарц нар Иоабын тариалангийн талбайд гал тавив.


Тэгээд Абсалом зарц нартаа тушааж —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжин баясахад мөн би та нарт “Амноныг цохигтун” гэж хэлмэгц түүнийг алагтун. Бүү айцгаа. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй бас зоригтой бай! гэв.


Тэр, Хебронд Иудаг долоон жил зургаан сар, Иерусалимд бүх Израиль болон Иудаг гучин гурван жил захирчээ.


Хебронд Давид, Иудагийн гэрийн хаан байсан хоногийн тоо долоон жил зургаан сар болой.


Үүний дараа Давид, ЭЗЭНээс лавлан —Би Иудагийн хотуудын аль нэг өөд өгсөж явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд —Явагтун гэж айлдав. Тэгээд Давид —Би хаашаа явах вэ? гэж асуухад ЭЗЭН —Хеброн гэж айлдав.


Хаан түүнд —Амар тайван явтугай гэж айлдсанд тэрээр босож Хеброн уруу явав.


Тэгэхэд Соломоны ээж Батшебад Натан өгүүлэн —Хаггитын хүү Адониа хаан болчихсон бөгөөд бидний эзэн Давид үүнийг мэдээгүй байгаа гэдгийг та сонсоогүй юу?


Swiv nou:

Piblisite


Piblisite