Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 14:19 - Ариун Библи 2013

19 Ингээд хаан —Энэ бүгдэд Иоабын гар хамт оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан —Хаан эзэн минь, таны бие амьд! Хаан эзний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэшгүй билээ. Үнэхээр таны зарц Иоаб надад тушааж, хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Ийнхүү хаан —Энэ бүгдэд Иоабын гар оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан —Хаан эзэн минь, таны амьд буйгаар тангараглая. Хаан эзэний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэж чадахгүй. Үнэхээр таны зарц Иоаб надад тушаасан ба тэр хүн л хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ.

Gade chapit la Kopi




2Самуел 14:19
22 Referans Kwoze  

Тэгээд хаан дээр очиж ийм үгийг айлтгагтун гэв. Ингээд Иоаб тэр эмэгтэйн аманд хэлэх үгсийг нь хийж өгөв.


Ханна —Эзэнтэн минь ээ! Та амьд! ЭЗЭНд залбирахаар таны дэргэд энд зогсож байсан эмэгтэй би байна, эзэнтэн минь!


Та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно.


Зүүн, баруун тийш бүү гуйв, Хөл чинь ёрын муугаас зайлж яваг.


Елиа, Елишад —ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭН амьд! Бас та амьд! Таныг би орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел уруу явав.


Уриа Давидад —Бурханы авдар, Израиль, Иуда нар майханд орогнож, миний эзэн Иоаб болон эзний минь зарц нар задгай талд хэвтэж байхад би гэртээ идэж уун, эхнэртэйгээ унтахаар очих гэж үү? Та амьд! Би тийм зүйл огтхон ч хийхгүй гэв.


Гар чинь гавлагдаагүй, Хөл чинь дөнгөлөгдөөгүй ч Хорон мууг үйлдэгчийн өмнө унадагчлан чи унав гэв. Хамаг ард олон түүний төлөө улам ихээр гашуудан уйлалдав.


Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Шүүрдэстэнгүүд, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салаг гэв.


Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар түүнийг хаалга уруу зайдуу аваачиж, өөрийн дүү Асахелын цусны төлөө хэвлий уруу нь дүрж алав.


Тийм учраас одоо эзэнтэн минь, ЭЗЭН амьд мөн та ч амьд! ЭЗЭН таныг цус урсгахаар явахыг зогсоож, таны гараар өшөө авахыг нэгэнт болиулсан тул эзэнтэнд минь хор хөнөөл болохыг хүсэгчид болон дайснууд тань Набалтай адил болох болтугай.


Гэсэн ч Давид тангараглан —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” гэж хэлсэн билээ. ЭЗЭН амьд! Та ч бас амьд! Миний үхэл нэг алхмын зайнд ирээд байна гэж хэлэв.


Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явах үед Саул хараад цэргийн жанжин Абнераас —Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? гэж асуужээ. Абнер —Хаантан минь, таны бие амьд! Би эс мэднэ гэв.


Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно.


Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш ч, зүүн тийш ч өөр бурхдад үйлчлэхээр даган хазайж болохгүй.


Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй!


Нутгаар тань дамжин өнгөрөхийг бидэнд зөвшөөрөөч? Бид тариан талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгийг дайран өнгөрөхгүй, худгаас ч ус уухгүй. Бид нутгийг тань дамжин өнгөртлөө баруун тийш ч, зүүн тийш ч эргэлгүй хааны их замаар л явах болно” гэв.


Чи түүнтэй ярьж үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Юу хийхийг чинь Би та нарт заана.


Тэгэхэд хаан өнөөх эмэгтэйд хариулан —Миний асуух зүйлсээс юуг ч надаас бүү нуугаарай гэв. Эмэгтэй —Хаан эзэн минь, хэлэгтүн гэв.


Хэрэв би түүнд хорон санаагаар хандсан бол, (хаантнаас юуг ч нууж эс чадна) та өөрөө өөрийгөө хол байлгах байсан бус уу гэж хэлэв.


Бурханы алдар суу нь хэрэг явдлыг нууцлахад. Хаадын алдар суу нь тэдгээрийг олж илрүүлэхэд.


Swiv nou:

Piblisite


Piblisite