Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 14:18 - Ариун Библи 2013

18 Тэгэхэд хаан өнөөх эмэгтэйд хариулан —Миний асуух зүйлсээс юуг ч надаас бүү нуугаарай гэв. Эмэгтэй —Хаан эзэн минь, хэлэгтүн гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Дараа нь хаан тэр эмэгтэйд хариулан, —Миний асуух гэж байгаа зүйлсээс та юуг ч надаас бүү нуугаарай гэв. Эмэгтэй —Хаан эзэн минь, өгүүлэгтүн гэв.

Gade chapit la Kopi




2Самуел 14:18
5 Referans Kwoze  

Харин түшмэд намайг чамтай ярьсныг сонсоод, чам дээр ирж, чамд “Чи хаанд юу хэлснээ болон хааны чамд юу хэлснийг бидэнд одоо мэдүүл. Биднээс бүү нуу, тэгвэл бид чамайг алахгүй” гэж хэлбэл


Дараа нь Зедекиа хаан ЭЗЭНий өргөөн дэх гурав дахь үүд уруу эш үзүүлэгч Иеремиаг авчруулахаар илгээв. Хаан, Иеремиад —Би чамаас юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв.


Тэгээд шивэгчин тань “Эзэн хааны минь үг намайг тайтгаруулах болтугай. Миний эзэн хаан Бурханы тэнгэрэлч мэт, сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв.


Ингээд хаан —Энэ бүгдэд Иоабын гар хамт оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан —Хаан эзэн минь, таны бие амьд! Хаан эзний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэшгүй билээ. Үнэхээр таны зарц Иоаб надад тушааж, хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite