Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 14:14 - Ариун Библи 2013

14 Учир нь бид үхнэ, үхэх нь гарцаагүй бөгөөд газарт асгараад, дахин цуглуулах аргагүй устай адил юм. Гэлээ ч Бурхан амь тасалдаггүй, харин хөөгдсөн нэгнээ Өөрөөсөө хөөн зайлуулахгүйн тулд арга замуудыг төлөвлөдөг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Учир нь бид үхэх нь гарцаагүй бөгөөд газарт асгагдаад, дахин цуглуулж үл чадах устай адил юм. Гэлээ ч Бурхан амь тасалдаггүй, харин хөөгдсөн хүнийг Өөрөөсөө зайлуулахгүйн тулд арга замуудыг төлөвлөдөг.

Gade chapit la Kopi




2Самуел 14:14
31 Referans Kwoze  

Үхэлтэй намайг золгуулж, амьд бүхний уулзах гэрт аваачихыг чинь би мэдэж байна.


Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг


Учир нь тэргүүн тахилчийг өөд болтол тэрээр хоргодох хотдоо үлдэх ёстой байв. Харин тэргүүн тахилчийг өөд болсны дараа алуурчин эзэмшил нутагтаа буцаж болно.


Тэгэхэд махбод бүхэн үхэж, эргээд шороо болдог.


Алуурчныг цусан өшөө авагчийн гараас хотол түмэн аварч, зугтан очсон хоргодох хотод хотол түмэн үүнийг буцаах ёстой. Тэр хүн, ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийг өөд болтол тэнд амьдрах ажгуу.


Санамсаргүйгээр хүн алсан аливаа хүн тийш зугтан очихын тулд энэ зургаан хот Израилийн хөвгүүдэд ч мөн тэдний дунд буй ирмэл хүн, түр суугчид ч хоргодох газар болог.


Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй. Учир нь тэдний дурсамж мартагджээ.


Намайг ус шиг асгасан бөгөөд Бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил Дотор минь хайлсан.


Хэрэв хүн үхвэл дахин тэрээр амилах уу? Зүтгэлийнхээ бүх өдөрт Халаа минь ирэх хүртэл би хүлээнэ.


Учир нь ялгаварлах үзэл Бурханд байдаггүй.


Тэд шавь нараа Херодынхонтой хамт Түүнд илгээж, ингэж асуулгалаа. —Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг, хэнийг ч үл ялгаварлан, хэнд ч тал засдаггүйг мэднэ.


Амьдралын маань өдөр хоногууд далан жил юм. Хүч чадалтай байх аваас наян жил боловч Тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь энэ нь ч өнгөрч, Бид нисэн оддог.


Та хүнийг тоос шороонд нь буцаан Айлдахдаа “Хүний хүүхдүүд ээ, буцагтун” хэмээнэ.


Иерусалимын эргэн тойронд Тэдний цусыг ус мэт урсгахад Оршуулах хэн ч байгаагүй.


Урсаж буй ус шиг Тэд зайлан яваг. Түүнийг сумаа хөвчлөх үед Тэднийг хугалаач.


Тэрээр ноёдын нүүрийг ч өргөдөггүй, Түүнчлэн баяныг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд мутрынх нь бүтээл билээ.


Тэгэхэд Давид, элчид —Чи Иоабт ийнхүү дамжуул. “Илд хэнийг ч залгидаг учраас энэ хэрэгт санаа бүү зовогтун. Хотын эсрэг довтолгоогоо ширүүсгэж, хотыг арчин хая” гэж хэлж түүний урмыг сэргээ гэв.


Бурхан ЭЗЭН чинь бурхдын Бурхан, эздийн Эзэн, аугаа их, хүчирхэг, аюумшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй.


Миний эсрэг харш юм хийж, Надад дайсагнасаар байсан өөрсдийн хилэнц нүгэл бас эцэг өвгөдийнхөө хилэнцийг хэрэв тэд улайвал,


Та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, энд байх хугацаандаа эмээн биеэ авч яв.


Петр ам нээж, —Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд


Хэрэв тэр нөгөө хүнийг отоогүй, харин Бурхан түүний гарт цаад хүнийг унагасан бол түүний зугтаах газрыг Би та нарт тогтоож өгнө.


Хүмүүс намайг айлган сүрдүүлснээс болж би энэ хэргийг хаан эзэндээ хэлэхээр ирсэн билээ. Тиймээс таны шивэгчин би “Хаантанд хэлж үзье. Хаантан шивэгчнийхээ хүслийг биелүүлж магад.


Соломоны үйлдсэн гэмээс болж Давидын үр хүүхдүүдийг Би ингэж зовоох боловч үргэлжид ийм байхгүй” гэж айлдсан гэв.


Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж, Хэл минь түүшиндээ наалдав Та намайг үхлийн шороонд тавьжээ.


Энэрэл хайр нь мөнхөд барагдсан уу? Амлалт нь мөнхөд үгүй болсон уу?


Эзэн татгалзсан ч мөнхөд бус.


Буруут нь замаасаа эргэж, амьд үлдэхээс илүүгээр түүний үхэлд Би баярлана гэж үү? хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite