Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 14:11 - Ариун Библи 2013

11 Тэгэхэд өнөөх эмэгтэй —Гуйж байна. Хаан та өөрийн Бурхан ЭЗЭНээ санах болтугай. Ингэснээр цусан өшөө авагч садан нь сүйтгэх ажилаа үргэлжлүүлэхээ больж хүүг минь хөнөөхгүй байж магад гэхэд хаан —ЭЗЭН амьд! Хүүгийн чинь толгойн ширхэг ч үс газар бүү унаг гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Тэгэхэд тэр эмэгтэй —Хаан та өөрийн Бурхан ЭЗЭНээ санах болтугай. Ингэснээр цусан өшөө авагч нь устгах ажлаа үргэлжлүүлэхээ больж магад. Эс тэгвээс тэд хүүг минь устгана шүү дээ гэхэд, хаан —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Хүүгийн чинь толгойн нэг ширхэг ч үс газарт унахгүй гэж хэлэв.

Gade chapit la Kopi




2Самуел 14:11
18 Referans Kwoze  

Гэвч ард олон Саулд —Энэ агуу их ялалтыг Израильд авчирсан Ионатан үхэх гэж үү? Энэ нь хол байг. ЭЗЭН амьд! Түүний толгойн ганц ширхэг үс ч газарт үл унаг. Учир нь тэр өнөөдөр Бурхантай хамт үүнийг үйлдэв гэлцэв. Ийнхүү ард олон Ионатаныг суллан авч, тэр үхсэнгүй.


Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон.


Цусан өшөө авагч өөрөө уг алуурчныг ална. Тэр түүнтэй учрах үедээ түүнийг ална.


Иймд та нарыг юм идээч гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хэний ч толгойноос ширхэг ч үс унахгүй гэлээ.


Соломон —Хэрэв тэр зохист хүн бол түүний ширхэг үс ч газарт унахгүй. Харин хэрэв бузар муу нь түүнээс олдвол тэр үхэг гэж хэлэв.


эсвэл өс хонзон санан түүнийг гараараа цохисон бөгөөд өнөөх хүн үхэх аваас түүнийг цохисон нэгэн нь алуурчин мөн тул заавал үхэх ёстой. Цусан өшөө авагч нь алуурчинтай учрах үедээ түүнийг ална.


Хэрэв чи үнэн, шударга, зөвт байдалдаа «ЭЗЭН амьд!» хэмээн тангараглах аваас, Үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно.”


Саул тэр эмд ЭЗЭНээр тангараглан —ЭЗЭН амьд! Үүнээс болж чамд ямар ч шийтгэл ногдохгүй гэж хэлэв.


Ионатан, Давидад —Амар тайван явагтун. Чи бид хоёр “ЭЗЭН чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байг!” гэж ЭЗЭНий нэрээр бие биендээ тангарагласан билээ гэв. Тэгээд Давид босож явав. Ионатан хот уруу буцжээ.


цусан өшөө авагч нь хоргодох хотын хилийн гадна түүнийг олоод, алуурчныг албал цусны буруутан болохгүй.


Хэрэв чи миний охидтой зүй бусаар харьцаж эсвэл миний охидоос өөр эхнэр авбал бидэнтэй хамт өөр хүн байхгүй ч гэсэн, харагтун, Бурхан чи бид хоёрын хооронд гэрч болно гэв.


Абрам, Содомын хаанд —Би гараа өргөн тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд


Хаан түүнд —Чамд хэн үг хэлнэ, түүнийг над дээр авчрагтун. Тэр цаашид чамд гар хүрэхгүй гэж хэлэв.


Тэгтэл тэр эмэгтэй —Өөрийн эзэн хаанд ганц үг айлтгахыг шивэгчин надад зөвшөөрч хайрла гэсэнд хаан —Айлтгагтун! гэжээ.


Тэгэхэд хаан Иоабт —Харагтун, би үүнийг үйлдье. Тиймээс явж, залуу Абсаломыг буцааж авчрагтун гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite