1 Хааны зүрх Абсаломын хойноос санаашран буйг Зеруиагийн хүү Иоаб ойлгов.
Тэгтэл Амноны үхлийн тухайд Давид хаан тайвширсан учраас Абсаломын хойноос явахыг эрмэлзэх болов.
Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байлаа. Асахелийн хөл талын зээр мэт хурдан ажээ.
Захирагчийн ивээлд багтахыг олон хүн зорьдог Үнэндээ хүний шударга ёс гагцхүү ЭЗЭНээс ирдэг.
Тэдний эгч нарыг Зеруиа ба Абигаил гэдэг байв. Зеруиа нь Абишаи, Иоаб, Асахел хэмээх гурван хөвгүүнтэй билээ.
Хаан нүүрээ бүтээн чанга дуугаар —Миний хүү Абсалом. Абсалом оо. Миний хүү, миний хүү! гэж орилон хашхирч байв.
Хаан хөвгүүнийхээ төлөө гашуудаж байгааг ард олон дуулсан учир, тэр өдрийн ялалт нь хамаг ард олонд эмгэнэл болон хувирав.
Тэгэхэд хааны сэтгэл гүн хямарч, хаалганы дээрх өрөөнд орж уйлав. Тэрээр уйлан холхиж —Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, миний хүү гэсээр байлаа.
Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж тэндээс онцгой ухаалаг эмэгтэйг авчруулаад түүнд —Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэлгүй, харин өөд бологчийн араас олон өдөр гашуудаж буй эмэгтэй мэт бологтун.