Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 13:3 - Ариун Библи 2013

3 Гэвч Амнонд Давидын ах Шимеагийн хүү Ионадаб гэдэг нэгэн найз байлаа. Ионадаб их зальтай хүн байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Гэвч Амнонд нэгэн найз байсан нь Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хэмээх нэртэй байлаа. Ионадаб нь их заль мэхтэй хүн байв.

Gade chapit la Kopi




2Самуел 13:3
21 Referans Kwoze  

Дараа нь Иесси Шаммаг урдуур нь явуулсан боловч Самуел —ЭЗЭН энэ хүнийг ч мөн сонгоогүй байна гэж хэлэв.


Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ. Энэ нь “Тэрээр цэцдийг баширлал дээр нь барьж авдаг” гэж бичигджээ.


Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх, төрөлхийнх бөгөөд чөтгөрийнх юм.


“Учир нь хүмүүс минь мунхаг. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд ёр мууг үйлдэхдээ сүрхий, Харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй.”


Ноёдын ивээлийг олон хүн эрдэг. Бэлэг өгөгчид хүн бүр найз.


Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх анд нөхөртөө ярив. Тэгэхэд түүний мэргэн зөвлөгчид болон эхнэр Зереш нь —Чиний доройтол өмнө нь эхэлсэн тэр Мордехаи хэрэв иудейчүүдийн үр удам бол чи түүнийг дийлж чадахгүй, харин ч гарцаагүй түүний өмнө унах болно гэв.


Тэгтэл түүний эхнэр Зереш болон бүх анд нөхөр нь түүнд —Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд, Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас өглөө гуй. Тэгээд хаантай хамт найранд санаа амар оч! гэж хэлэхэд энэ үг Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.


Гэсэн ч Хаман биеэ барьж, гэртээ ирээд анд нөхөд болон эхнэр Зерешээ дуудуулахаар илгээв.


Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж тэндээс онцгой ухаалаг эмэгтэйг авчруулаад түүнд —Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэлгүй, харин өөд бологчийн араас олон өдөр гашуудаж буй эмэгтэй мэт бологтун.


Харин Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хариулан —Хааны хөвгүүд болох тэдгээр залуус бүгд алагдав гэж эзэнтэн минь бүү бод. Амнон л үхжээ. Учир нь дүү охин Тамарыг нь Амнон хүчирхийлсэн өдрөөс Абсаломын ингэх нь тодорхой байсан юм.


Харин түүний эхнэрийг Самсонд тусгайлан шадарлаж байсан хуримын дагуулд өгөв.


Иуда тэр эмэгтэйн гараас барьцаагаа авахаар өөрийн найз адуллам хүнээр нэгэн ишиг илгээсэн боловч тэр бүсгүйг олж чадсангүй.


Тэр үед Иуда ах дүү нараасаа салж, Адулламын Хира гэдэг хүн уруу хүрч очив.


ЭЗЭН Бурханы буй болгосон хээрийн хамаг амьтдаас хамгийн ов мэхтэй нь болох могой, эмэгтэйд —Энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү? гэжээ.


Самуел, Иессид —Хөвгүүд чинь бүгдээрээ энд байна уу? гэхэд Иесси —Отгон хөвгүүн минь үлдсэн. Тэр хонио хариулж байгаа л даа гэв. Тэгэхэд Самуел Иессид —Хүн илгээж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй гэж хэлэв.


Амнон дүү охин Тамараас болж маш их шаналсны улмаас өвдөв. Учир нь Тамар онгон байсан бөгөөд түүнд ямар нэг юм хийхэд Амнонд хэцүү санагдаж байв.


Тэр Амнонд —Хааны хүү минь, юунд та өглөөнөөс өглөөд ийм дарамттай байна вэ? Та надад хэлэхгүй юм уу? гэхэд Амнон түүнд —Би дүү Абсаломынхаа охин дүү Тамарт дурлав гэлээ.


Тэрээр Израилийг доромжилсонд Давидын ах Шимеигийн хөвгүүн Ионатан түүнийг цохиж аллаа.


Иессийн ууган хүү нь Елиаб, удаах хүү нь Абинадаб, гуравдугаар нь Шимеа,


Бас Давидын авга ах Ионатан зөвлөгч байсан бөгөөд тэрээр ухаантай, бичиг үсэгт гарамгай хүн байв. Хахмонийн хүү Иехиел нь хааны хөвгүүдийг асарч байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite