Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 13:28 - Ариун Библи 2013

28 Тэгээд Абсалом зарц нартаа тушааж —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжин баясахад мөн би та нарт “Амноныг цохигтун” гэж хэлмэгц түүнийг алагтун. Бүү айцгаа. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй бас зоригтой бай! гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Абсалом зарц нартаа тушааж, —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжих үед, мөн би та нарт “Амноныг цохигтун” хэмээн өгүүлмэгц түүнийг алагтун. Бүү айгтун. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй, зоригтой бай гэв.

Gade chapit la Kopi




2Самуел 13:28
30 Referans Kwoze  

Тэгээд тэд үлдэж, хамтдаа идэж ууцгаав. Залуу эмэгтэйн эцэг өнөөх эрд хандан —Нэгэн үдшийг өнгөрөөж, зүрхээ хөгжөөвөл хичнээн тустай гэлээ.


Тэднийг зүрхээ хөгжөөн сууж байтал байшинг нь уг хотын эрчүүд болох үл бүтэх этгээдүүд бүслэн хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд —Танай гэрт ирсэн тэр эрийг гаргаад ир. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.


Өнөөх эр, татвар эм болон зарцынхаа хамт явахаар боссонд залуу эмэгтэйн эцэг буюу хадам эцэг нь түүнд —Хараач, өдөр хэвийж орой боллоо, шөнийг өнгөрүүлээч. Харагтун, өдөр дуусаж байна. Энд хонож, зүрхээ хөгжөөгтүн. Тэгээд маргааш та хоёр замдаа гарч, чи майхан уруугаа эртхэн явж болно шүү дээ гэв.


Боаз идэж уугаад сэтгэл хөгжиж, овоолсон тарианы захад очиж хэвтлээ. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв.


Харин Петр болон элч нар тэдэнд —Бид хүнээс илүүтэйгээр Бурханд дуулгавартай байх ёстой.


Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ.


Тэд орооцолдсон өргөс шиг, Өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд Гандаж хатсан сүрэл адил шатаагдана.


Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ.


Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч мөнгө бүхний хариу ажээ.


Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, талхаа баяртайгаар ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу!


Хүний зүрхийг баясгах дарсыг, Нүүрийг өнгөлөх тосыг Мөн хүний зүрхийг тэнхрүүлэх хоолыг гаргуулахын тулд билээ.


Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд хөгжин баясах үеэр хаан Ахашверош өмнөө үйлчилж байсан долоон тайган Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар болон Каркас нарт айлдахдаа,


Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа согттолоо уусан байлаа.


Тэр захидал бичихдээ —Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдон үхнэ гэсэн байлаа.


Давид Уриаг урьж, өөрийн өмнө идүүлж, уулгасаар согтоожээ. Үдэш Уриа гарч яван эзнийхээ зарц нартай хамт өөрийн дэвсгэр дээр унтав. Харин тэр гэртээ харьсангүй.


Хаан, тэр эмд —Бүү айгтун. Харин чи юу харж байна вэ? гэв. Тэр эм, Саулд —Бурханлаг нэгэн нь газраас гарч ирэхийг би харж байна гэв.


Саул тэр эмд ЭЗЭНээр тангараглан —ЭЗЭН амьд! Үүнээс болж чамд ямар ч шийтгэл ногдохгүй гэж хэлэв.


Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.


Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв.


Тиймээс одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан” гэлээ.


Гэвч Абсалом түүнийг ятгасан бөгөөд тэр Амноныг бас хааны бүх хөвгүүнийг түүнтэй хамт явуулав.


Тиймээс Египетийн хаан эх баригч нарыг дуудаж, тэдэнд —Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв? гэв.


Тэгээд Саул зарц нартаа тушаан —Давидад нууцаар ингэж хэл. “Харагтун. Хаан таныг таалж, түүний зарц нар нь ч бүгд таныг хайрлаж байна. Тиймээс хааны хүргэн бологтун” гэж ятга хэмээв.


Шивэгчин тань хоёр хүүтэй байсан бөгөөд тэр хоёр хээр талд хоорондоо тэмцэлдэхэд тэднийг салгах хүн нэг ч байгаагүй. Тиймээс нэг нь нөгөөгөө цохиж алав.


Swiv nou:

Piblisite


Piblisite