Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 11:2 - Ариун Библи 2013

2 Тэгтэл нэгэн орой Давид орноосоо босож хааны өргөөний дээвэр дээгүүр алхалж байгаад угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэйн төрх ихэд үзэсгэлэнтэй ажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Нэгэн үдэш Давид орноосоо босож, хааны гэрийн дээвэр дээгүүр алхалж байгаад, угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэй төрхөөрөө ихэд үзэсгэлэнтэй байжээ.

Gade chapit la Kopi




2Самуел 11:2
28 Referans Kwoze  

Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм.


Хуурмаг хоосныг харахаас Хоёр нүдийг минь эргүүлэн Өөрийн замд намайг сэргээгээч!


Учир нь хорвоод байгаа бүхэн тухайлбал, махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал нь Эцэгээс бус, харин энэ хорвоогоос юм.


Маргааш нь зургадугаар цагийн орчимд тэднийг хотод дөхөж очих үед Петр залбирахаар байшингийн дээвэр дээр гарав.


Гоо үзэсгэлэнг нь зүрхэндээ бүү оруул. Гоёмсог харцанд нь бүү олзлогд.


Нүдтэйгээ би гэрээ хийсэн билээ. Тэгээд яаж би онгон охиныг хүсэмжлэн харж чадах билээ?


Бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байна. Тиймээс бодлоготой, залбиралдаа эрүүл байгтун.


Дур булаам байдал хуурамч, гоо үзэсгэлэн ч хоосон тул ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай.


Чи шинэ байшин барихдаа, хэн нэгэн түүн дээрээс унаж, чи гэртээ цус урсгасан ял авчрахгүйн тулд дээвэр дээрээ хашлага хий.


Тэгээд тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч, тэр нь ч идэж.


Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь дээвэр дээр тунхагла.


«Дээвэр дээр нь тэнгэрийн бүх эрхэст тахил өргөж, өөр бурхдад ундаан өргөлийг цутгасан бүх гэрээс болж Иерусалимын болон Иудагийн хаадын гэрүүд Тофет газар шиг бузарлагдана» хэмээв” гэж хэл гэв.


Залхуурал гүн нойрыг авчрах. Лазан хүн өлсөхийн зовлонд өртөх.


Тэднийг гэрт орох үед Иш-бошет нойрсох танхимдаа орон дотроо хэвтэж байсанд тэд түүнийг цохиж алаад, толгойг нь огтолж авчээ. Тэд толгойг нь аваад, шөнөжингөө цөлийн замаар явав.


Хивичүүдийн Хаморын хүү буюу тэр нутгийн жонон Шехем түүнийг хараад, авчирч хүчирхийлэн бузарлав.


Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов.


Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб, Баана нар өдрийн халуунд Иш-бошетын гэрт ирэхэд Иш-бошет үд дээр орондоо хэвтэж байжээ.


Тэд мөргөлийн өндөрлөгөөс хот уруу бууж ирээд, Самуел Саултай дээвэр дээр ярилцав.


Тэрээр өөрт байсан бүхнээ Иосефын гарт даатгаад, идэх хоолноосоо өөр юунд ч санаа тавихаа больжээ. Иосеф чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байлаа.


Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авахаар доош бүү бууг.


Тэрээр Египетэд ойртож ирэх үедээ эхнэр Сараидаа —Үзэгдэх төрх чинь үзэсгэлэнтэй эмэгтэй гэдгийг би сайн мэдэж байна.


Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх. Чи хөршийнхөө гэр орон, газар, зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр” гэсэн билээ.


Дараа нь ийм явдал болов. Давидын хүү Абсаломд Тамар нэртэй маш үзэсгэлэнт охин дүү байсан бөгөөд Давидын хүү Амнон түүнд дурлажээ.


Абсаломд гурван хөвгүүн, нэг охин төрөв. Охины нэрийг Тамар гэдэг байсан бөгөөд үзэсгэлэн гоо дүр төрхтэй байв.


Өнөөх нь тэр эмэгтэйн гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь замнасан нь


Swiv nou:

Piblisite


Piblisite