Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 11:11 - Ариун Библи 2013

11 Уриа Давидад —Бурханы авдар, Израиль, Иуда нар майханд орогнож, миний эзэн Иоаб болон эзний минь зарц нар задгай талд хэвтэж байхад би гэртээ идэж уун, эхнэртэйгээ унтахаар очих гэж үү? Та амьд! Би тийм зүйл огтхон ч хийхгүй гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Уриа Давидад —Бурханы авдар, Израиль болон Иуда нар майханд орогнож, миний эзэн Иоаб болон эзний минь зарц нар задгай талд хэвтэж байхад би гэртээ идэж уун, эхнэртэйгээ унтахаар очиж чадна гэж үү? Таны амьд буйгаар бас таны сүнсний амьд буйгаар тангараглая. Би огтхон ч тийм зүйл хийхгүй гэв.

Gade chapit la Kopi




2Самуел 11:11
19 Referans Kwoze  

хаан эш үзүүлэгч Натанд ийн хэлэв. —Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд байна гэв.


Давид, Абишаид —Одоо, бидэнд Бихрийн хөвгүүн Шеба Абсаломаас ч илүү гайтай боллоо. Чи миний цэргүүдийг дагуулж, түүнийг мөшгөн хөө. Эс тэгвээс тэр бэхлэгдсэн хотод орогнож, бидний хяналтаас гарч магад гэв.


Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхан ба асарт аялж байв.


Ханна —Эзэнтэн минь ээ! Та амьд! ЭЗЭНд залбирахаар таны дэргэд энд зогсож байсан эмэгтэй би байна, эзэнтэн минь!


Хэрэв бид тэвчвэл Түүнтэй хамт мөн хаанчилна. Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл Тэр ч бас биднийг үгүйсгэнэ.


Тэгвэл Би, Эзэн бөгөөд Багш атлаа та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай.


Ингээд хаан —Энэ бүгдэд Иоабын гар хамт оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан —Хаан эзэн минь, таны бие амьд! Хаан эзний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэшгүй билээ. Үнэхээр таны зарц Иоаб надад тушааж, хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ.


Тийм учраас одоо эзэнтэн минь, ЭЗЭН амьд мөн та ч амьд! ЭЗЭН таныг цус урсгахаар явахыг зогсоож, таны гараар өшөө авахыг нэгэнт болиулсан тул эзэнтэнд минь хор хөнөөл болохыг хүсэгчид болон дайснууд тань Набалтай адил болох болтугай.


Гэсэн ч Давид тангараглан —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” гэж хэлсэн билээ. ЭЗЭН амьд! Та ч бас амьд! Миний үхэл нэг алхмын зайнд ирээд байна гэж хэлэв.


Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явах үед Саул хараад цэргийн жанжин Абнераас —Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? гэж асуужээ. Абнер —Хаантан минь, таны бие амьд! Би эс мэднэ гэв.


Саул Ахиад —Бурханы авдрыг энд авчрагтун гэв. Тэр үед Бурханы авдар Израилийн хөвгүүдтэй байв.


Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг илгээж, херубуудын дээр орших түг түмдийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд ирлээ.


Уриа гэртээ хариагүй гэж Давидад мэдэгдэхэд тэр, Уриад —Чи аянаас ирээгүй гэж үү? Яагаад чи гэртээ харьсангүй вэ? гэв.


Харин Гадын хөвгүүд, Реубений хөвгүүдэд Мосе —Та нарыг энд суурьших зуур ах дүүс чинь дайнд явах ёстой гэж үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite