Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 11:1 - Ариун Библи 2013

1 Хавар цаг, хаад дайнд морддог үеэр Давид, Иоабыг түшмэдүүд болон бүх Израилийн хамт илгээхэд тэд Аммоны хөвгүүдийг сүйрүүлж Раббаг бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Хавар хаад дайнд морддог үед Давид Иоабыг зарц нарынхаа хамт болон бүх Израилийг илгээхэд, тэд Аммоны хөвгүүдийг устгаж, Раббаг бүслэв. Харин Давид Иерусалимд үлджээ.

Gade chapit la Kopi




2Самуел 11:1
15 Referans Kwoze  

Хавар цаг, хаадын дайнд морддог үеэр Иоаб цэргийн хүчээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн нутгийг сүйрүүлээд, Раббад ирж бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ. Иоаб, Раббаг цохин устгалаа.


Дараа жилийнх нь эхэнд Бен-хадад арамчуудыг шалгаж, Израилийн эсрэг дайтахаар Афек уруу явлаа.


Тэгэхэд эш үзүүлэгч, Израилийн хаанд ойртон ирж, түүнд —Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв.


Хайрлах хийгээд үзэн ядах цаг, Дайны хийгээд амар тайвны цаг байдаг ажээ.


Дараа жилийн эхэнд хаан Небухаднезар хүн илгээн, түүнийг Вавилон уруу ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.


(Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор нь төмөр ор бөгөөд энгийн хүний тохойгоор есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа.)


Аммоны хөвгүүдийн Рабба уруу эсвэл Иуда уруу бэхлэгдсэн Иерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой.


Дараа нь ЭЗЭН урагшлан, тулааны өдөрт дайтдаг шигээ тэдгээр үндэстнүүдийн эсрэг Тэр дайтна.


Филистчүүдийн жанжингууд дайран ирэх бүрд тэдэнтэй дайтахаар гарсан Саулын бүх зарц нараас илүү амжилтыг Давид олдог байснаас түүний нэр улам илүү алдаршив.


Аммоны хөвгүүд арамчуудын зугтахыг хараад өөрсдөө бас Абишаигаас зугтаж хот уруу оров. Тэгээд Иоаб Аммоны хөвгүүдтэй дайтахаас буцан Иерусалимд эргэж ирлээ.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг Дайны бүрээ үлээхийг сонсгох өдрүүд ирж байна. Тэрээр зэлүүд овоо болж, Хотууд нь галд шатаагдах болно. Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


“Аи устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун! Раббагийн охид оо, хашхирагтун, Таар бүсэлж гашуудан Хана хэрмүүдийн дунд нааш цаашаа гүй. Учир нь Малкам тахилч нарынхаа хамт, Түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно.


Иймд Раббагийн хэрмэнд Би гал тавина. Тулааны өдөр дайны уухайн дунд, Хуй салхитай өдөр шуурган дунд Цайзуудыг нь тэр залгих болно,


Хэн намайг бэхлэгдсэн хотод авчрах вэ? Хэн намайг Едом уруу хөтлөх вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite