Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 10:19 - Ариун Библи 2013

19 Хададезерын зарц байсан бүх хаад Израильд цохигдсоноо хараад Израильтай энхийг тогтоон тэдэнд зарагдах болов. Ингээд арамчууд Аммоны хөвгүүдэд дахин туслахаасаа айдаг болжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Хададезерын харьяаны бүх хаан Израильд ялагдсанаа хараад, Израильтай энхийг тогтоон, тэдэнд үйлчлэх болов. Сиричүүд үүнээс хойш Аммоны хөвгүүдэд туслахаасаа айдаг болжээ.

Gade chapit la Kopi




2Самуел 10:19
12 Referans Kwoze  

Тэгээд Дамаскийн арамчуудын дунд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг Давидын зарц нар болцгоов. Ийнхүү Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.


Тэд түүний тарчлалаас айсандаа хол зогсоод —Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Ганц цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.


Аяа хаантан, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Хададезерын зарц нар Израильд цохигдсоноо хараад, Давидтай энхийг тогтоон түүнд зарагдах болов. Ингээд арамчууд Аммоны хөвгүүдэд дахин туслах хүсэл зориггүй болжээ.


Арамын хаан Бен-хадад бүх цэргээ цуглуулав. Түүнтэй хамт гучин хоёр хаан морьд мөн тэрэгт цэргүүдтэйгээ цуглажээ. Самари хотыг тэрээр бүслэн байлдав.


Адони-безек —Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу түүдэг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд тэр тэнд нас барлаа.


Тэр цагт Иошуа буцаж, Хазорыг эзлэн авч, хааныг нь илдээр цохив. Тэр үед Хазор эдгээр бүх хаанчлалын тэргүүн нь байв.


Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг [Евфрат] мөрний хөндийд ноёрхолоо сэргээхээр ирэхэд нь цохив.


Swiv nou:

Piblisite


Piblisite