Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 10:14 - Ариун Библи 2013

14 Аммоны хөвгүүд арамчуудын зугтахыг хараад өөрсдөө бас Абишаигаас зугтаж хот уруу оров. Тэгээд Иоаб Аммоны хөвгүүдтэй дайтахаас буцан Иерусалимд эргэж ирлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Аммоны хөвгүүд сиричүүдийн зугтахыг хараад өөрсдөө бас Абишаигийн урдаас зугтаж хот уруу оров. Тэгээд Иоаб Аммоны хөвгүүдтэй дайтахаас буцан, Иерусалимд ирэв.

Gade chapit la Kopi




2Самуел 10:14
7 Referans Kwoze  

Тэдгээр нь Арам, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд, Амалекаас мөн Зобагийн хаан Рехобын хүү Хададезерээс олзлон авсан юмс зэрэг байв.


Харин арамчууд Израильд ялагдсанаа хараад тэд цуглан чуулав.


Хавар цаг, хаад дайнд морддог үеэр Давид, Иоабыг түшмэдүүд болон бүх Израилийн хамт илгээхэд тэд Аммоны хөвгүүдийг сүйрүүлж Раббаг бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ.


Зеруиагийн хөвгүүн Иоабын ах Абишаи мөнөөх гучийн тэргүүн нь байв. Тэрээр жадаа эргүүлэн гурван зуун хүнийг алсан агаад тэрээр мөнөөх гурвын адил алдартай байв.


Давид, Абишаид —Одоо, бидэнд Бихрийн хөвгүүн Шеба Абсаломаас ч илүү гайтай боллоо. Чи миний цэргүүдийг дагуулж, түүнийг мөшгөн хөө. Эс тэгвээс тэр бэхлэгдсэн хотод орогнож, бидний хяналтаас гарч магад гэв.


Би дайснаа хөөж устган тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцсангүй.


Түүнчлэн Зеруиагийн хүү Абишаи арван найман мянган едомыг Давст хөндийд хядав.


Swiv nou:

Piblisite


Piblisite