7 Саул арагшаа эргэж, намайг хараад дуудахад “Би энд байна” гэж би хариулсан юм.
7 Саул эргэж, намайг хараад дуудахад нь би “Би энд байна” хэмээн хариулсан.
Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж, Хайгаагүйд нь Би олдов. Нэрийг минь дуудаагүй үндэстэнд «Би энд байна, Би энд байна» гэж Би айлджээ.
Дараа нь —Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод —Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд
Саулын ач, Ионатаны хүү Мефибошет, Давидад ирээд, нүүрээрээ газар унаж мөргөв. Давид —Мефибошет гэхэд тэр —Таны боол би энд байна гэв.
Саул —Ахитубын хөвгүүн ээ, одоо сонсогтун гэсэнд тэр —Эзэн минь, би энд байна гэв.
Абимелех зэвсэг үүрэгч залуугаа яаран дуудаж —Чи илдээ сугалан намайг алагтун. Энэ нь “Эмэгтэй хүн түүнийг алсан” хэмээн хэлүүлэхгүйн тулд билээ гэв. Тэгээд залуу түүнийг нэвт хатгасанд тэр үхэв.
Давидад мэдээ хүргэсэн залуу —Намайг Гилбоа ууланд санаандгүй очтол, харагтун, Саул жадаа налж байсан бөгөөд тэрэгт цэрэг болон морин цэргүүд цаахна талд нь хариугүй гүйцээд ирсэн.
Саул надаас “Чи хэн бэ?” гэж асуусанд “Би амалек хүн байна” гэсэн билээ.