Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 1:16 - Ариун Библи 2013

16 Давид түүнд —“ЭЗЭНий тосолсон хүнийг би алав” гэж ам чинь чамайг гэрчилсэн тул чиний цус толгой дээр чинь бууг гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Давид түүнд —Чиний цус толгой дээр чинь бууг. Учир нь чиний ам “Би ЭЗЭНий тосолсон хүнийг алав” гэж хэлээд өөрийн чинь эсрэг гэрчлэв гэсэн гэв.

Gade chapit la Kopi




2Самуел 1:16
24 Referans Kwoze  

Тэгтэл бүх хүн —Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг гэцгээв.


тэр “Өөдгүй боол чамайг үгээр чинь Би шүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу?


Эцгээ эсвэл эхээ хараах хүн байх аваас тэр гарцаагүй алуулаг. Тэрээр эцэг, эхээ хараасан бөгөөд өөрийн цусыг өөрөө хариуцна.


Хуулийн хэлж байгаа болгон нь хуулийн дор байгсдад хандан ярьдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно.


Уруулаасаа гарсанд боогджээ, Амаараа хэлсэнд олзлогджээ,


Учир нь чи гадагш гарч, Кидрон гууг гатлах тэр өдөртөө үхэх болно гэдгийг мэдэгтүн. Чиний цус өөрийн чинь толгой дээр байх болно гэв.


Тэгэхэд би түүний дэргэд очиж, түүнийг алав. Учир нь тэр нэгэнт унасан хойно, амьд үлдэж чадахгүй гэдгийг би мэдсэн билээ. Би түүний толгойн титэм, гарын бугуйвчийг нь авч ийш эзэндээ авчирлаа гэв.


Гэвч Давид, Абишаид сөргүүлэн —Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгаад хэн шийтгэлгүй үлдэж чадах вэ? гэв.


Хэрэв хэн нэгэн хүн гэрийн чинь хаалгаар гудамж уруу гарвал, түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид энэ тангаргаас чөлөөлөгдөг. Харин гэрт чинь байгаа хэн нэгэнд гар хүрсэн байвал цус нь бидний толгой дээр бууна.


Тиймээс би бүх хүний цусны буруугүй гэдгээ та нарт энэ өдөр гэрчлэх байна.


Тэрээр бүрээн дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг эс авав. Түүний цус өөр дээр нь байна. Хэрэв сэрэмжлүүлгийг авсан бол амиа аврах байсан.


хүүтэйгээр зээлүүлж, өсгөж авдаг байваас тэр амьд үлдэх үү? Амьд үлдэхгүй. Энэ бүх жигшүүрийг үйлдсэн учир тэр заавал үхнэ. Түүний цус өөр дээр нь байна.


Би биш ам чинь чамайг буруутгав, Бэлхнээ уруул чинь чамайг гэрчлэв.


Энэ нь Иеруббаалын далан хүүд үйлдсэн хэрцгийлэл болон ах дүүгээ алсан Абимелех дээр хийгээд энэ гэмт явдалд Абимелехийг зоригжуулсан Шехемийнхний дээр тэдний цусыг эргэн буулгахын тулд болой.


Энэ нь ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газар дээр гэмгүй цусыг урсгахгүй бөгөөд өөртөө цусны бурууг үүрэхгүйн тулд юм.


Сүнс дуудагч болон мэргэ төлгөч эр, эм хүн гарцаагүй алуулах ёстой. Тэднийг чулуугаар чулуудах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна” гэж хэлэгтүн гэв.


Хэрэв аливаа амьтантай явалдахаар түүнд ойртон очдог эмэгтэй байх аваас та нар эмэгтэйг болон амьтныг нь алагтун. Тэд гарцаагүй алуулах бөгөөд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.


Түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд —Та нарын цус толгой дээр чинь бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харийнхан дээр очно гэв.


ЭЗЭН, Саулын гэрийн урссан бүх цусыг түүний оронд хаан болсон чам дээр буцаан буулгаж, чиний хөвгүүн Абсаломын гарт хаанчлалыг чинь ЭЗЭН шилжүүлэв. Харагтун, чи цус урсгагч учир чи өөрийнхөө бузар мууд ороогдлоо гэж хараав.


Набал үхсэнийг Давид сонсоод —Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН, Набалын нүглийг түүний толгойд хариулав гэж хэлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухай хэлүүлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite