Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Петр 3:4 - Ариун Библи 2013

4 Мөн тэд “Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсанаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ” хэмээнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Мөн тэд “Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ” хэмээнэ.

Gade chapit la Kopi




2Петр 3:4
20 Referans Kwoze  

Хараач, тэд надад “ЭЗЭНий үг хаана байна? Тэр нь одоо ирэг!” гэж хэлсээр байна.


Та нар үгсээрээ ЭЗЭНийг туйлдуулдаг ч “Бид яаж туйлдуулдаг юм бэ?” гэдэг. Та нар “Мууг үйлдэгч хүн бүрийг ЭЗЭН, сайн хэмээн үзэж, тэднийг таашаадаг” гэж хэлж “Шударга ёсны Бурхан хаа байгаа юм?” хэмээн асуудаг бус уу!


Харин тэр зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд зарц нарыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтуурч эхэлтэл,


Муу үйлийн эсрэг цааз жаяг тэр дороо гүйцэлддэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь муу муухайг үйлдэхдээ бэлэн байдаг аж.


Харин өөдгүй муу зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд,


Учир нь Эзэн Есүсийг ирэхэд Түүний өмнө хэн бидний найдвар эсвэл баяр баясгалан эсвэл өргөмжлөлийн титэм бэ? Энэ нь та нар бус уу?


Тэгээд Лот гадагш гарч, охидыг нь авахаар болсон хүргэддээ —ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босогтун, энэ газраас гарагтун! гэв. Харин хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ.


Юу гэвэл тэр өдрүүдэд Бурханы бүтээсэн бүтээлийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно.


Байсан юм бахь байдгаараа Хийсэн юмаа хийдэг л хэвээрээ. Наран доор нэг ч шинэ юм алга.


Лаодик дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Эхэн үүнийг айлдаж байна.


“Байшин барих цаг нь болоогүй! Энэ хот бол тогоо, бид бол мах” хэмээдэг.


Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн.


Сэг хаана байна, тэнд тас цуглана.


Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу?


Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь Хүний Хүүг хаанчлалдаа ирэхийг харах хүртэлээ үхлийг амсахгүй гэж айлдав.


Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар —Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.


Бурханы өдөр ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, язгуур юмс түймэрт хайлах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite