Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Петр 3:10 - Ариун Библи 2013

10 Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Гэвч Эзэний өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана.

Gade chapit la Kopi




2Петр 3:10
36 Referans Kwoze  

Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис үгүй болов.


Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.


Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна.


(Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий.)


Тэнгэр өөд харцаа өргөөд, Доошоо газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, Газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин аврал минь мөнхөд байж, Үнэн зөв минь үл мөхнө.


Учир нь Эзэний өдөр нь шөнийн хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө сайн мэднэ.


Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй.


Бурханы өдөр ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, язгуур юмс түймэрт хайлах болно.


Тэнгэрийн бүх эрхэс устаж, Тэнгэрс ч хуйлмал ном мэт хуйлагдах болно. Бүх эрхэс нь усан үзмийн ороонгын навч шиг, Инжрийн модны инжир хатаж унадаг шиг унана.


Тиймээс чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийгээ сахь, гэмш. Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт чам дээр очихыг минь чи мэдэхгүй.


Харин үүнийг ойлго. Хэрэв гэрийн эзэн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдсэнсэн бол гэрээ ухуулахгүй байх байсан.


Тэд мөхөх боловч Та мөнх оршино. Тэдгээр нь бүгд өмсгөл адил элэгдэнэ. Тэднийг Та хувцас шиг сольж, Тэд солигдоно.


Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов.


Уулс бас Түүнээс болж ганхаж, толгод үгүй болдог. Үнэхээр, ертөнц ба түүний бүх оршин суугчид, Дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.


ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө Нар харанхуйлж, сар цус мэт болно.


Түг түмдийн Эзэн БУРХАН Газарт хүрэх аваас газар нь хайлж Газарт оршигч бүхэн гашуудаж, Тэд бүгд Нил шиг босовч, Египетийн Нил шиг эргэн бууна.


махбодыг нь сүйрүүлэхийн тулд тийм хүнийг Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм.


Түүний дор уулс нь хайлж, Хөндий талууд хуваагдан Галын дэргэдэх лааны тос мэт Хясаанаас цутгах ус мэт болно.


Газар бутран эвдэрч, Газар хагарч, газар хүчтэй ганхана.


Бүх дэлхийн Эзэний өмнө, ЭЗЭНий өмнө уулс лааны тос адил хайлав.


ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, газар хагалагч нь хураагч хүнд, Усан үзмийн худалдаачин үр таригч хүнд ойртох үед Уулс амтат дарсыг дуслуулж, Толгод бүр уусах өдрүүд ирж байна.


Сионд бүрээ татан, Ариун уулан дээр минь түгшүүр зарлагтун. ЭЗЭНий өдөр ирж байгаа тул Энэ нутгийн суугчид бүгд чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна.


Тэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Тэр өдөр нь Төгс Хүчит Нэгэнээс ирдэг Сүйрэлтэй адил ирнэ.


Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг Басамжлах өдөр түг түмдийн ЭЗЭНд бий.


Учир нь бүтээл өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан боловч найдвар дор


Харагтун, ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ.


Шийдвэрлэх хөндийд бөөн хүмүүс байна! Учир нь ЭЗЭНий өдөр шийдвэрлэх хөндийд ойрхон байна.


Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхжээ. Дуу гарахад нь газар хайлав.


Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхисон тэнгэрэлч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлтэд мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ.


та нар биднийг зарим талаар мэдсэн шиг [бидний] Эзэн Есүсийн тэр өдөр бид та нарын, та нар бидний сайрхал болно хэмээснийх билээ.


Тэр та нарыг Эзэн Есүс Христийн маань өдөр гэм зэмгүй байлгахаар төгсгөл хүртэл бататгана.


Гэвч ах дүү нар аа, та нар харанхуйд байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй.


Энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба итгэл сүсэг дор та нар ямаршуу байх ёстой вэ?


хуйлагдах ном лугаа адил тэнгэр заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлгөгдөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite