Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Петр 2:9 - Ариун Библи 2013

9 сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулах ба зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэл дор яаж барихаа Эзэн мэддэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг.

Gade chapit la Kopi




2Петр 2:9
22 Referans Kwoze  

Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй, Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно.


Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор, бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно.


Үнэндээ, Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно.


Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна.


ЭЗЭН, бүгдийг зорилготой бүтээсэн тул Буруутууд шийтгэлийн өдрийнх.


Зургаан гайгаас Тэр чамайг аварч, Долоон хорлол чамд үл хүрнэ.


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.


Учир нь хэрэв нүгэл үйлдсэн тэнгэрэлч нарыг Бурхан хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэл хүртэл хадгалсан бол,


Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.


Бишрэлтнүүдийг ЭЗЭН Өөртөө тусгаарласныг мэдэгтүн. Намайг дуудахад ЭЗЭН сонсдог билээ.


Тиймээс бишрэлтэн бүр Таны олдох цагт Танд залбираг. Их ус үерлэхэд тэд түүнд мэдээж хүрэхгүй.


Хорон муу хүн гамшгийн өдөр хэлтэрч, хилэнгийн өдөрт тэд хамгаалагддаг гэдгийг!


Туслаач ЭЗЭН, Сүсэг бишрэлтэн тасарч, Хүний хөвгүүдийн дундаас итгэлтэн үгүй боллоо.


ЭЗЭН түүнийг буруутын гарт орхихгүй Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй.


Цөвт муу нь уруулынхаа гэмт үйлдэлд урхидуулна. Зөвт нь зовлон шаналангаас ч зайлна.


Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]”


Үнэнээр Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Содом ба Гоморра нутаг нь тэр хотоос илүү хүлцэхүйц байх болно.


Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхисон тэнгэрэлч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлтэд мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ.


Чи өөртэйгөө хамт ирсэн, эзнийхээ зарц нарын хамт маргааш өглөө эрт босонгуутаа, үүр цайхад буцагтун гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite