Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 9:8 - Ариун Библи 2013

8 Та нарыг Бурхан бүхий л ерөөлөөр бялхаах чадалтай. Харин та нар бүх зүйлд, бүхий л талаар, үргэлж сэтгэл хангалуун байж, алив сайн үйлээр дүүрэн байгаарай.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Бурхан бүх нигүүлслийг та нарт бялхаах чадалтай. Тийнхүү та нар үргэлж юм бүхэнд бүрэн хангалуун байдалтай байж, алив сайн үйлд элбэг баян байх болно.

Gade chapit la Kopi




2Коринт 9:8
28 Referans Kwoze  

Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд


ЭЗЭНий ерөөл баяжуулах бөгөөд Зовлон зүдүүр үл нэмнэ.


Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


“Мөнгө Минийх, алт Минийх” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


Ядууст өгдөг хүн хэзээ ч, юугаар ч үл дутагдах Харин нүдээ буруулагч хүн олонтаа зүхэгдэх.


Учир нь ЭЗЭН Бурхан нар бөгөөд бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл ба алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас Ямар ч сайныг нуун дардаггүй.


ЭЗЭНээ эдээрээ болоод Бүтээгдэхүүнийхээ дээжээр алдаршуул


Мөн манайхан үр жимсгүй байхгүйн тулд зайлшгүй хэрэгцээний төлөө сайн үйлсэд зүтгэхэд суралцаг.


Харин та нар юм бүхэнд, итгэл, үг, мэдлэг, аливаа оролдлого, та нарыг гэсэн хайранд маань бялхам байдгийн адил энэхүү нигүүлслийн ажилд ч бялхам байгаарай.


Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.


Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр Бурханд өргөх талархлыг бий болгодог.


Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэд баяр хөөрийн бялхалд байж, туйлын хоосрол нь тэдний өгөөмөр зангийн баялагт халгисан юм.


Харамгүйгээр тараах хүн арвижих. Хэт гамнах хэрнээ ядуу тарчиг болох.


Амазиа, Бурханы хүнд —Гэвч Израилийн цэргүүдэд миний өгсөн зуун талант мөнгийг бид яах вэ? гэсэнд Бурханы хүн хариулахдаа —Чамд өгөх юм ЭЗЭНд үүнээс хамаагүй их бий гэв.


Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн нь сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Энэ нь сайн бөгөөд хүмүүст тустай.


Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.


Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил.


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.


Зөвхөн энэ ч биш, мөн Эзэний алдрын төлөө бидний үйлчилж буй энэхүү нигүүлслийн ажилд хамт явуулахаар, бидний хүслийг харуулахаар түүнийг чуулганууд томилсон.


мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр жимс гарган, Бурханы мэдлэгээр өсөж,


Иоппад Табита (грекээр орчуулбал «Доркас») гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйл, өглөгөөр дүүрэн нэгэн байжээ.


та нарын зүрхийг аливаа сайн үйлс хийгээд үг дотор тайтгаруулж, бататгах болтугай.


Энэ нь Бурханы хүн чадамгай, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.


Та нар миний дотор Христ ярьдаг эсэх нотолгоог эрж байна. Тэр та нарын хувьд мөхөс бус, харин та нарын дотор хүчтэй юм.


Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм.


Иймд хэн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэнэ, тэр хүндэтгэлд зориулагдан ариусгагдсан, Эзэнтэнд хэрэгтэй бөгөөд алив сайн үйлд бэлтгэгдсэн байх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite