Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 8:8 - Ариун Библи 2013

8 Би үүнийг тушаалаар бус, харин хайрын чинь жинхэнийг бусдын зүтгэлээр тэнсэхийн тулд хэлж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Би үүнийг тушаал мэт биш, харин та нарын хайрын жинхэнэ байдлыг бусдын зүтгэлээр батлахын тулд хэлж байна.

Gade chapit la Kopi




2Коринт 8:8
19 Referans Kwoze  

Харин үүнийг би тушаал бус зөвшөөл болгон хэллээ.


Хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарч,


Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг.


цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дор,


Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биенээ зүрхний гүнээс хайрлагтун.


Бидний Эзэн Есүс Христийг хувиршгүй хайраар хайрлагч бүгдэд нигүүлсэл нь орших болтугай.


үнэнийг барьж, ингэхдээ харин хайранд, тэргүүн болох Түүн өөд, Христ өөд бүх талаар өсцгөөе.


Учир нь би та нарын чин сэтгэлийг мэдэх ба македоничуудад “Ахай ноднингоос бэлтгэгдсэн” хэмээн та нараар сайрхсан бөгөөд тэдний олонх та нарын зүтгэлд урамшсан билээ.


Иймд та нар хайрынхаа болон та нарын талаарх бидний сайрхлын баталгааг чуулгануудын өмнө тэдэнд ил тод үзүүл.


Энэ нь та нарын төлөө тул би энэ зүйл дээр бодолоо хэлье. Жилийн өмнөөс та нар анхлан үүнийг хийхээр эхэлсэн төдийгүй мөн ингэхийг хүссэн шүү дээ.


Онгон бүсгүйчүүдийн талаар Эзэний тушаал надад байхгүй. Харин Эзэний өршөөлөөр итгэмжит болсны хувьд саналаа хэлье.


Харин бусдад нь хандаж Эзэн биш, би хэлэхэд, ах дүү нарын нэг нь итгэгч биш эхнэртэй байгаад, тэр эмэгтэй өөртэй нь амьдрахыг хүсвэл тэр эмэгтэйг бүү хая.


Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав.


Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн адил чиний өмнө сууж, үгийг чинь сонсох боловч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь амаараа тэд таалалт юмсыг үйлдэвч зүрх нь олз ашгийнхаа араас явдаг.


Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, гэм зэмгүй үнэн шударгаар Түүнд үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан мөнөөх бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчил.


Swiv nou:

Piblisite


Piblisite