Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 8:2 - Ариун Библи 2013

2 Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэд баяр хөөрийн бялхалд байж, туйлын хоосрол нь тэдний өгөөмөр зангийн баялагт халгисан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэдний баяр баясгалангийн бялхал, туйлын ядуу зүдүү байдал нь тэдний өглөгч зангийн баялагт бялхсан аж.

Gade chapit la Kopi




2Коринт 8:2
20 Referans Kwoze  

Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү?


Ерөөлийн хүн тосон чөмөглөх. Өрөөлийг ундлагч өөрөө ундлуулах.


Бурхан ЭЗЭНий чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй газар дээр ЭЗЭН чамайг өгөөмрөөр ивээх учир та нарын дунд ядуу хүн байхгүй болно.


«Би чиний зовлон зүдүүр, хоосролыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээдэг Сатаны синагогоор доромжлогддогийг чинь мэднэ.


гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.


Энэхүү үйлчлэлийн нотолгоогоор тэд Христийн сайнмэдээг ярихад дуулгавартай байсны чинь төлөө, тэдэнтэй болон бусдад өгөөмөр сэтгэлээр хуваалцсаны чинь төлөө Бурханыг алдаршуулахдаа


Та нар үлэмж зовлон дор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж аван биднийг болон Эзэнийг дуурайгчид болсон.


ятгагч нь ятгалгаар, өгөгч нь өгөөмрөөр, удирдагч нь хичээнгүй зүтгэлээр, өршөөгч нь баяртайгаар үйлд.


Ах дүү нар аа, та нар Христ Есүсийн доторх Бурханы Иудей дэх чуулгануудыг дуурайгчид болов. Учир нь тэд иудейчүүдээс шиг, та нар ч мөн өөрийн нутаг нэгтнүүдээс адилхан зовлон амссан ажээ.


Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр Бурханд өргөх талархлыг бий болгодог.


Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм.


Өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмрөөс минь болж нүд чинь хорсов уу?” гэжээ.


Эсвэл Бурханы энэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гэмшилд хүргэдгийг та мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу?


Та нар бүх зүйлд дуулгавартай байдаг эсэхийн нотолгоог чинь мэдэхийн тулд би ийнхүү бичлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite