Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 7:8 - Ариун Библи 2013

8 Би та нарыг захидлаараа гашуудуулсан аваас үүндээ эс харамсана. Гэвч тэрхүү захидлаар та нарыг би түр зуурхан л гашуудуулсандаа харамсаж байсан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Хэрэв би та нарыг захидлаараа гашуудуулсан бол үүндээ харамсахгүй байна. Учир нь тэр захидал хэдийгээр түр зуур ч гэлээ та нарыг гашуудуулсан гэдгийг би мэдээд үнэндээ харамссан.

Gade chapit la Kopi




2Коринт 7:8
15 Referans Kwoze  

Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш.


Бурханы дагуух ийм гашуудал нь та нарт юу хийснийг, өөрсдийгөө ариусгах ямар их тэмүүллийг, гэмийг зэвүүцэх ямар их зэвүүцлийг, ямар их түгшүүрийг, ямар их хүслэнг, ямар их оролдлогыг, ямар их шийтгэлийг бий болгосныг харагтун. Та нар энэ зүйлд цэвэр гэдгээ алив бүхнээр харууллаа.


Гэвч Тит ирснээр дордыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулав.


Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.


Харин Би ийм юм та нарт хэлсэн учраас зүрх чинь уй гашуугаар дүүрэв.


Энэлэлд Тэр хүргэсэн ч Энэрэл хайр нь аугаа тул өршөөл нь бат.


Зөвхөн түүний ирснээр ч бус мөн та нараас болж тайвширсан түүний тайвшралаар юм. Миний төлөөх та нарын мөрөөдөл, уй гашуу, тэмүүллийн талаар тэр бидэнд мэдэгдсэн тул би бүр улам илүү баярласан юм.


Харин одоо би та нарыг гашуудуулсандаа бус, гашуудал чинь гэмшилд хүргэж, та нар Бурханы дагуу гашуудсанд чинь баярлаж байна. Ингэснээр та нар биднээс болж ямар нэг байдлаар зовоогүй билээ.


Гэхдээ би гомдоогчийн төлөө бус, гомдогчийн ч төлөө бус, харин бидний төлөөх зүтгэлийг чинь Бурханы өмнө өөрсдөд чинь мэдүүлэхийн тулд та нарт бичсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite