Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 7:5 - Ариун Библи 2013

5 Бид Македонид очсон ч бие махбод маань амарсангүй. Харин бид тал бүрээр шаналан зовж, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Бид Македонид очсон ч гэсэн бидний махан бие амарсангүй. Гэвч бид тал бүрээсээ зовлон амсаж, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай байв.

Gade chapit la Kopi




2Коринт 7:5
23 Referans Kwoze  

Би тэнд Тит дүүгээ олоогүй учир сүнс минь амарсангүй. Тиймээс би тэдэнтэй салах ёс гүйцэтгээд, Македонийг зорин явсан.


Гадаах нь сэлмэнд, доторх нь айдас хүйдэст нэрвэгдэнэ. Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.


Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулан, тэднийг сэнхрүүлээд салах ёс гүйцэтгэж, Македонийг зорин явлаа.


Тиймээс би цаашид тэвчсэнгүй. Соригч та нарыг сорьж бидний хөдөлмөр хоосон болох вий гэсэн айдсын улмаас итгэлийн чинь талаар мэдэхээр хүн илгээсэн.


Би та нарын төлөө дэмий хоосон зүдэж зүтгэсэн байх вий гэж та нарын төлөө айж байна.


Та нар бүх зүйлд дуулгавартай байдаг эсэхийн нотолгоог чинь мэдэхийн тулд би ийнхүү бичлээ.


Намайг очих үед баярлуулах ёстой хүмүүс намайг гашуудуулах вий гэсэндээ би та нарт үүнийг бичсэн юм. Миний баяр баясгалан бол та бүгдийнх гэдэгт би та бүгдэд итгэдэг.


Харин би Македониор дайраад та нар дээр очно. Учир нь би Македониор дайрч явах юм.


[Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэг. Бидний Эзэн Есүс Христэд миний бахархал болдог та нарын талаарх бахархлаар би баталъя.


Чи “Ээ, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний өвчин шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор туйлдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ.»


Учир нь “Тал бүрд түгшүүр байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэх Олны шивнэлдээнийг би сонсов. Бүх итгэмжит найз нөхөд минь миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.


Уй гашуу минь тайтгаршгүй агаад Зүрх минь сульдуу байна.


Хээр тал уруу бүү гар, замаар бүү яв. Учир нь дайсанд илд байгаа бөгөөд Тал бүрд түгшүүр байна.


Хүмүүс нь далдуу мод мэт, Галд шатаж буй тастуулсан сундуу мэт шатна.


Гэнэтийн аймшгууд тал бүрээс нь түүнийг айлгаж, алхам тутамд нь түүнийг яаруулна.


Гэтэл газрын гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөл тавих газар ололгүй, түүн дээр бүхээгтээ буцаж ирэв. Ноа гараа сунган түүнийг тосож аваад бүхээгтээ оруулжээ.


Учир нь Иерусалимын ариун хүмүүсийн дундах ядууст зориулж хандив өгөхийг Македонийнхон болон Ахайнхан таашаасан юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite