Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 7:15 - Ариун Библи 2013

15 Та нар хэрхэн айдас ба чичрэлээр түүнийг хүлээн авч, бүгд дуулгавартай байсныг чинь тэр санахдаа зүрх нь улам бүр та нарт ханддаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Та нар айж, дагжин байж түүнийг хүлээн авсан болон та бүгдийн дуулгавартай байдлыг тэр санахдаа зүрх нь улам бүр та нар уруу ханддаг.

Gade chapit la Kopi




2Коринт 7:15
23 Referans Kwoze  

Иймээс хайртууд минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр гүйцээ.


Та нар бүх зүйлд дуулгавартай байдаг эсэхийн нотолгоог чинь мэдэхийн тулд би ийнхүү бичлээ.


Дэлхийн эд хөрөнгөтэй нь ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал, түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ?


Хэрэв хэн нэгэн нь энэ захидлын үгийг маань дагахгүй бол түүнийг онцлон анхаар. Ичээхийн тулд түүнтэй бүү нийл.


Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдагсдын хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу дөлгөөн зан, тэвчээрийг өмс.


Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж байгаагийн гэрч нь Бурхан мөн.


Та нарыг бид хашаагүй харин та нар дотроо хашигдсан аж.


тэр —Бамбар авчир гээд, үсрэн орж ирэв. Тэгээд Паул, Силас хоёрын өмнө чичрэн сөхрөв.


Ефраимыг ярихад сүрдэж байв. Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн ч Баалаар ялд унаж үхсэн.


Энэ бүх юмсыг Миний мутар бүтээсэн бөгөөд Энэ бүхэн байдаг болжээ” гэж ЭЗЭН тунхаглав. “Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй, Үгэнд минь чичирдэг нэгнийг л Би анхаарна.


Хатавчны зайгаар хайрт минь гараа зангалаа Харин миний сэтгэл дотор түүнийг хүсээд цангалаа


Бие махбод минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд Би Таны шүүлтүүдээс айнам.


Эмээн ЭЗЭНд үйлчилж, Сүрдэн баясагтун.


Бодох бүрдээ би айдас хүйдэст автаж, бие минь салганана.


Ингээд Иуда болон Бениамины эрчүүд бүгд гурав хоногийн дотор Иерусалимд цуглав. Энэ нь есдүгээр сарын хорин байсан бөгөөд бүх хүн уг үйл явдлаас болон бороо цутгаснаас болж чичирсээр Бурханы өргөөний өмнөх задгай талбайд сууцгаав.


Тэгэхэд олзлолоос ирэгсдийн үнэнч бусын учир Израилийн Бурханы үгсээс бүгд айн чичирч, над дээр цугларав. Гэвч би оройн тахил хүртэл балмагдсан хэвээр суув.


Боолууд аа, Христэд ханддаг шигээ та нар махбодын дагуух эздэдээ ч эмээхүй ба чичрэлээр, чин сэтгэлээсээ дуулгавартай бай.


Амьд хүүхдийн эх хүүгээ өрөвдөж дотор нь өмөрсөн тул хаанд хандан —Өө эзэн минь, амьд буй хүүхдийг түүнд өг дөө. Түүнийг харин битгий алаач гэж гуйв. Харин нөгөө эмэгтэй нь —Тэр минийх ч болохгүй, чинийх ч болохгүй. Хуваатугай! гэж хэлжээ.


Иосеф дүүгээ хараад сэтгэл нь ихэд уяраад, уйлах газар хайж яаран гарав. Тэгээд тэрээр өрөөндөө орж тэнд уйлав.


Эмэгтэй хүн төрөхдөө цаг нь ирсний учир зовуурладаг. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд хүмүүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй.


Мөхөсдөл, айдас, үлэмж чичрэл дор би та нартай хамт байсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite