9 Тиймд ойр ч, хол ч Түүнд таалагдах нь бидний эрмэлзэл билээ.
9 Тиймд гэртээ байсан ч, гэрээсээ холдсон ч Түүнд таалагдах нь бидний эрмэлзэл билээ.
мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр жимс гарган, Бурханы мэдлэгээр өсөж,
Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана.
Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбогүй бөгөөд өө сэвгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн.
Учир нь бид үүний төлөө зүдэж зүтгэн, тэмцдэг. Яагаад гэвэл бүх хүний, ялангуяа итгэгчдийн Аврагч болох амьд Бурханд бид найддаг.
Бидний тушаасанчлан, төвшин амьдрахыг хичээж, өөрийн ажилдаа анхаарч, [өөрийн] гараар ажиллахыг эрхэмлэ.
Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой.
Эцэст нь, ах дүү нар аа, та нар хэрхэн явах, Бурханд таалагдах талаар биднээс сурснаараа мөн та нар үнэхээр тийн явдагчлан, улам илүү болоорой гэж бид Эзэн Есүс дотор гуйн ятгаж байна.
Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.
Ийнхүү би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр дуурсагдаагүй газарт л сайнмэдээг дэлгэрүүлэхийг хичээсэн.
Бид амьдарлаа ч Эзэний төлөө амьдардаг. Бид үхлээ ч Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдарлаа ч, үхлээ ч бид Эзэнийх.
Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэнээр ойлгов.
Би ариун ууландаа аваачин Залбирлын гэртээ тэднийг баяр хөөртэй болгоно. Миний гэр бүх ард түмний залбирлын гэр гэж нэрлэгдэх учраас Тэдний шатаалт тахил, нядлах тахилууд нь Тахилын ширээн дээр минь тавигдана.”
Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархалаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм.
Иймд дуулгаваргүйн өнөөх жишээгээр хэн нэгэн нь уначихгүйн тулд тэрхүү амралтад орохыг хичээцгээе.
Миний дотор хүчтэй нөлөөлөх Түүний хүч чадлаар би зүдэн зүтгэж, үүний төлөө тэмцдэг.
Бид урамтай байдаг бөгөөд биеэс хол, Эзэнтэй ойр байхыг илүүд үздэг.
Тиймээс бид үргэлж урамтай байдаг бөгөөд бие дотроо суухдаа Эзэнээс хол буйгаа мэддэг.
Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүнийг Эцэг Бурхан тамгалсан юм гэлээ.
Энэ нь хайрлагдсан Нэгэнийхээ дор бидэнд ивээж өгсөн Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.