Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 4:8 - Ариун Библи 2013

8 Бид бүх талаар дарамтлагдавч няцардаггүй, сандардаг ч цөхөрдөггүй,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй.

Gade chapit la Kopi




2Коринт 4:8
26 Referans Kwoze  

Иймд Христийн төлөө мөхөсдөл, доромжлол, гачигдал, хавчлага, шахалтдаа би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөсдөнө, тэр үедээ хүчтэй байдаг.


Бид Македонид очсон ч бие махбод маань амарсангүй. Харин бид тал бүрээр шаналан зовж, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай байв.


ЭЗЭН түүнийг буруутын гарт орхихгүй Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй.


Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.


Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй, Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно.


Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхэнд харуулахдаа үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, шахалт дор,


ЭЗЭНээс эмээгчдэд бат итгэл. Энэ нь хүүхдүүдэд нь хоргодох газар.


Самуел, Саулд —Юунд та намайг дуудаж, надад төвөг болов? гэхэд Саул хариулан —Би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд эш үзүүлэгчдээр ч, зүүдээр ч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойгоо мэдэхийн тулд би таныг дуудлаа гэв.


Түүнээс гадна ард олон бүгд өөр өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэл гашуудсанаас болж, Давид уруу чулуу шидэж, алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд шаналав. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав.


ЭЗЭНий нэр бат цамхаг. Зөвт нь гүйн ороод аюулгүй.


Тэгээд Саул өөрийн зэвсэг үүрэгчдээ —Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хозлуулаагүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно гэж хэлэв. Гэвч зэвсэг үүрэгч нь ихэд айсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, өөрөө дээрээс нь унав.


“Залуу байхаас минь тэд намайг Олон удаа хавчин зовоосон билээ. Гэвч тэд намайг дийлээгүй юм.


Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана Алхлаа эс цуцна.


Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, Усан үзмийн мод ч үр жимсгүй, Чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч Бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч


Та нарыг бид хашаагүй харин та нар дотроо хашигдсан аж.


Би яг одоо та нарын дэргэд байн, хоолойн өнгөө өөрчлөхийг хүснэ. Учир нь би та нарын тухайд эргэлзэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite