Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 4:16 - Ариун Библи 2013

16 Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх нь өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна.

Gade chapit la Kopi




2Коринт 4:16
22 Referans Kwoze  

Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана Алхлаа эс цуцна.


шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм.


Тэр эцэж ядарсанд тэнхээ өгч, Чадал барагдсанд нь хүч нэмдэг.


Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно.


Тиймд бид өршөөлийг хүлээн авч, ийм үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй.


Бие махбод хийгээд зүрх минь Үгүй болж болох ч, Бурхан мөнхөд зүрхний минь хад Хувь ногдол минь юм.


Тэрээр Өөрийн алдрын баялгийн дагуу, Сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай.


Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг.


Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм.


ЭЗЭНий сайн сайхныг Амьдын газарт харна гэж би итгэсэн.


Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сүнсний мөхөшгүй чанараар гоё. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой.


оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж,


Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.


Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, Миний дотор зөв сүнсийг шинэчлэн авчраач.


Би та нарын сүнсний төлөө ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүү хайрлавал өөрөө бага хайрлагдах уу?


Өдөр тутмын минь талхыг Өдөр бүр бидэнд өгөөч.


Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг. Үгийг тань би хүлээдэг.


Чи “Ээ, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний өвчин шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор туйлдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ.»


Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог.


Swiv nou:

Piblisite


Piblisite