Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 4:10 - Ариун Библи 2013

10 Бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг нь Есүсийн амь бас бидний биед илэрхийлэгдэхийн тулд юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг. Ингэвэл Есүсийн амь мөн бидний бие дотор илэрхийлэгдэх юм.

Gade chapit la Kopi




2Коринт 4:10
17 Referans Kwoze  

Учир нь, хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж бас Түүний амилалтай нь ч адил байдалд холбогдох болно.


Энэ бол итгэмжит үг. Хэрэв бид Түүнтэй хамт үхсэн бол Түүнтэй хамт мөн амьдарна.


Харин Христийн зовлонг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Түүний алдар илчлэгдэхэд та нар хөөрөн баярлах юм.


Хэрэв бид Христтэй хамт үхсэн бол мөн Түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг.


Учир нь Тэр мөхөсдөлөөс болж цовдлогдсон боловч Бурханы хүчээр амьд байна. Бид мөн Түүний дотор мөхөсдөвч та нарт хандсан Бурханы хүчээр Түүний хамт амьд байх болно.


Учир нь Христийн зовлон бидэнд арвиждагчлан тайвшрал маань ч мөн Христээр арвиждаг.


«Таны төлөө бид Бүхэл өдөржингөө хядуулжээ, Нядлагдах хонь мэтээр бид тооцогджээ» гэж бичигдсэн юм.


Одоо би та нарын төлөө зовохдоо баяртай байна. Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлонд юу дутаж буйг нь би махбоддоо нөхдөг.


Гэхдээ бид өөрсдөө үхлийн ял дор байсан нь өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд билээ.


Үүнээс хойш хэн ч надад гай зовлон бүү авчраг. Учир нь би биедээ Есүсийн оромнуудтай билээ.


Жаахан байзнаад ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Учир нь Би амьд байдаг агаад та нар амьдрах болно.


Би Түүнийг хармагц хөлд нь, үхсэн мэт уналаа. Баруун мутраа над дээр Тэр тавиад —Бүү ай. Эхэн ба эцэс нь Би бөгөөд


Амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэвэл Есүсийн амь мөн үхлийн махбодод маань илэрхийлэгдэх болно.


Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог.


Swiv nou:

Piblisite


Piblisite