Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 3:1 - Ариун Библи 2013

1 Бид дахин өөрсдийгөө магтаж эхлэх үү? Эсвэл зарим хүний адил та нарт үзүүлэх эсвэл та нараас авах итгэмжлэлийн захиа бидэнд хэрэгтэй юу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Бид өөрсдийгөө дахин магтаж эхлэх үү? Эсвэл зарим хүмүүсийн адил та нарт үзүүлэх эсвэл та нараас бичсэн итгэмжлэлийн захиа бидэнд хэрэгтэй юу?

Gade chapit la Kopi




2Коринт 3:1
13 Referans Kwoze  

Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг ийм байдалд хүргэсэн шүү дээ. Үнэндээ та нар намайг магтах ёстой байсан. Учир нь би хэн ч биш боловч тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй.


Учир нь бид өөрсдийгөө магтдаг хүмүүсийн тоонд орохыг, тэдэнтэй өөрсдийгөө харьцуулахыг эс зүрхэлнэ. Тэд өөрсдөө өөрсдийгөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг нь ухаангүй аж.


Бид өөрсдийгөө та нарт дахин сайшаах гээгүй. Харин биднээр бахархах боломжийг та нарт өгч байна. Ингэвэл зүрхэнд байгаагаараа бус, харин гаднах төрхөөрөө бахархагсдад та нар хариутай болно.


Тэр Ахайгаар явах гэж хүссэнийг нь ах дүү нар хөхүүлэн дэмжиж, түүнийг хүлээн авахыг дагалдагчдад хүсэн бичиглэв. Тэр хүрч ирээд нигүүлслээр итгэгсдэд үлэмж тусалжээ.


Би очоод та нарын зөвшөөрсөн хүмүүсээр бэлгийг чинь хүргүүлэхээр захианы хамт Иерусалим уруу илгээнэ.


Бид өөрсдийгөө та нарын өмнө хамгаалж байна хэмээн та нар хэдийнээ бодож байна уу? Бид Бурханы өмнө Христ дотор ярьж байгаа бөгөөд хайртууд аа, энэ бүгд та нарыг босгон байгуулахын тулд юм.


Та нарыг устгахын тулд бус, босгон байгуулахын тулд Эзэний бидэнд өгсөн эрх мэдлийн талаар би хальж сайрхсан ч ичихгүй байхсан.


Учир нь бид Бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор Бурханаас ярьдаг.


Над шиг бай. Би олныг аврагдаг гэж, өөрийн бус олны ашгийг хайн, бүх зүйлд бүгдийн таалалд нийцүүлдэг.


Учир нь та нар Христ дор тоо томшгүй сургагчидтай байлаа ч эцэг болох нь олонгүй. Учир нь би Христ Есүс дор сайнмэдээгээр та нарыг төрүүлсэн.


Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би мэргэн барилгачин мэт суурь тавьсан бөгөөд өөр нэгэн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун.


Кенхрей дэх чуулганы үйлчлэгч Фойбе эгчийгээ би та нарт онцлон таниулж байна.


Учир нь өөрийгөө сайшаадаг нь бус, харин Эзэнээр сайшаагддаг нь шалгарна.


Swiv nou:

Piblisite


Piblisite