Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 2:7 - Ариун Библи 2013

7 Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайтгаруулах нь дээр юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайвшруулах нь дээр юм.

Gade chapit la Kopi




2Коринт 2:7
20 Referans Kwoze  

Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд.


Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил.


Тэд бас дарсанд хөлчиж, Сархданд найгажээ. Тахилч хийгээд эш үзүүлэгч ч Сархданд хөлчүүрэв. Тэд дарсанд самуурч, сархданд гуйвж, Үзэгдэл үзэнгээ хөлчүүрхэн, шүүхэд согтуу байна.


Баяр хөөртэй зүрх болбоос сайн эм. Эмтэрсэн сүнс аваас ясны хувхай өвчин.


Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу явдаггүй, залхууран амьдрагч ах дүү бүрээс хол байхыг [бидний] Эзэн Есүс Христийн нэрээр та нарт тушааж байна.


Ах дүү нар аа, нойрсогчдын талаар та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар найдваргүйчүүдийн адил гашуудах вий.


Тэр үнэхээр үхтлээ өвдсөн юм. Харин Бурхан түүнийг өршөөсөн. Зөвхөн түүнийг ч биш, уй гашуу дээр уй гашуу нэмэгдэх вий гэж намайг ч бас өршөөв.


Бурханы дагуух гашуудал нь авралд хүргэдэг гэмшлийг бий болгодог. Харин ертөнцийн гашуудал үхлийг бий болгодог.


Учир нь бид майхандаа байхдаа дарамтлагдан гасалдаг. Учир нь үхдэг нь амиар залгигдахын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм.


Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, үхдэг нь үхэшгүйг өмсөх үед “Үхэл ялалтад залгигдлаа” гэж бичигдсэн үг биелнэ.


Амьдаар нь тэднийг Үхэгсдийн орон шиг, Нүх уруу одогсод мэт тэднийг бүтнээр нь залгицгаая.


Тэдний уур хилэн бидний эсрэг шатах үед Тэд биднийг амьдаар маань залгих байсан.


Чи уурласан үедээ тэднийг Галтай зуух мэт болгоно. ЭЗЭН уур хилэн дотроо тэднийг залгиж, Гал тэднийг шатаана.


Тэрээр тэнгэрээс илгээж, Намайг аварна Намайг залгихаар завдагчдыг зэмлэнэ. Села Энэрэл хайр ба үнэнээ Бурхан илгээнэ.


Тиймд түүний төлөө хайраа бататгахыг та нараас би хичээнгүйлэн гуйя.


Swiv nou:

Piblisite


Piblisite