Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 2:3 - Ариун Библи 2013

3 Намайг очих үед баярлуулах ёстой хүмүүс намайг гашуудуулах вий гэсэндээ би та нарт үүнийг бичсэн юм. Миний баяр баясгалан бол та бүгдийнх гэдэгт би та бүгдэд итгэдэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Намайг очих үед баярлуулах ёстой хүмүүс намайг гашуудуулах вий гэсэндээ би та нарт үүнийг бичсэн юм. Миний баяр баясгалан бол та бүгдийн баяр баясгалан мөн гэдэгт би та бүгдэд итгэдэг.

Gade chapit la Kopi




2Коринт 2:3
17 Referans Kwoze  

Та нарыг өөрөөр бодохгүй гэдэгт Эзэн дотор би та нарт итгэж байна. Харин та нарыг үймүүлэгч хэн боловч шийтгэлээ хүртэх болно.


Бид нэг дүүгээ тэдэнтэй илгээв. Түүний зүтгэлийг олон удаа зүйл бүрээр сорьсон. Одоо тэр та нарт итгэдэг тул бүр ч их зүтгэлтэй болсон.


Хэлснээс минь илүү ихийг хийнэ гэдгийг чинь би мэддэг тул дуулгавард чинь итгэн, чамд би бичлээ.


Гэхдээ би гомдоогчийн төлөө бус, гомдогчийн ч төлөө бус, харин бидний төлөөх зүтгэлийг чинь Бурханы өмнө өөрсдөд чинь мэдүүлэхийн тулд та нарт бичсэн.


Тушаасан болгоныг маань та нар хийж байгаа болон хийх ч болно гэж Эзэн дотор бид та нарт итгэдэг.


Мөн дахин очиход минь миний Бурхан намайг та нарын өмнө гутааж, урьд нь нүгэл үйлдэн, ариун бус байдал, садар самуун, тачаангуй байдалдаа үл гэмшсэн эдгээр олноос болж би харуусах вий гэхээс айж байна.


Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг ийм байдалд хүргэсэн шүү дээ. Үнэндээ та нар намайг магтах ёстой байсан. Учир нь би хэн ч биш боловч тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй.


Би та нарыг захидлаараа гашуудуулсан аваас үүндээ эс харамсана. Гэвч тэрхүү захидлаар та нарыг би түр зуурхан л гашуудуулсандаа харамсаж байсан юм.


Гэвч Тит ирснээр дордыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулав.


Энэхүү итгэлээр би эхлээд та нар дээр очихыг хүссэн нь та нар давхар нигүүлслийг аваасай гэснийх юм.


Би та нар дээр ташууртай юу эсвэл хайр ба дөлгөөн сүнстэй очих уу? Та нар алийг нь хүснэ вэ?


Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг.


Та нар бүх зүйлд дуулгавартай байдаг эсэхийн нотолгоог чинь мэдэхийн тулд би ийнхүү бичлээ.


Би та нарт бүрэн найддагтаа баярладаг.


Тиймээс би хол байхдаа энэ бүгдийг бичсэн нь та нар дээр очихдоо нураахын тулд бус байгуулахын тулд Эзэний өгсөн эрх мэдлийнхээ дагуу ширүүн дориун хандахгүй гэсэндээ юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite