Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 13:11 - Ариун Библи 2013

11 Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Цэгцэрцгээ. Ятгалгыг ав. Санаа нэгтэй байж, амар тайван амьдрагтун. Хайр ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Өөрсдийгөө төгөлдөржүүл. Ятгалгыг ав. Адил санаатай байж, амар тайван амьдрагтун. Хайрын ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.

Gade chapit la Kopi




2Коринт 13:11
51 Referans Kwoze  

Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.


Ах дүү нар аа, та нар бүгд адил юм ярьж бас хоорондоо хагаралгүй байж, харин адил бодол, адил шүүлт дор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя.


Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго.


Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен.


Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун.


Давс сайн боловч хэрэв амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биентэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.


Муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, мөшгө


Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай.


Бид мөхөс, та нар хүчтэй байхад бид баярладаг. Та нарыг төгс болоосой гэж бид залбирдаг.


Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдарт дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө, түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно.


Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд бодолдоо даруу байцгаа.


Хатуужил нь төгс үйл байг. Тэгвэл та нар төгс, бүтэн юугаар ч дутахгүй байна.


Бидний Эзэн Есүс Христ Өөрөө, мөн биднийг хайрлаж, мөнх тайтгарал ба сайн найдварыг нигүүлслээр өгсөн Эцэг Бурхан маань


Эцэст нь, ах дүү нар аа, та нар хэрхэн явах, Бурханд таалагдах талаар биднээс сурснаараа мөн та нар үнэхээр тийн явдагчлан, улам илүү болоорой гэж бид Эзэн Есүс дотор гуйн ятгаж байна.


Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харснаа хэрэгжүүл. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.


Христийн сайнмэдээнд л зохистой амьдар. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайнмэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож


Амар амгалангийн Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй няцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.


Найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм.


Эзэн Есүсийн нигүүлсэл бүгдтэй хамт байх болтугай. Амен.


Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан


Залуу насны дур хүслүүдээс зугт. Цэвэр зүрхнээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшгө.


Амар амгалангийн Эзэн Өөрөө та нарт бүхий л аргаар үргэлж амар амгаланг соёрхог. Эзэн та бүгдтэй хамт байг.


Амар амгалангийн Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгатугай. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээрээ бидний Эзэн Есүс Христийг ирэхэд гэм зэмгүй хэвээр байх болтугай.


Үргэлж баяртай бай.


ажлынх нь төлөө та нар хайраар тэднийг өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Өөр хоорондоо эв найртай бай.


Тиймээс эдгээр үгсээр бие биенээ тайвшруул.


Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!


Эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юодиаг ятгая, мөн Сунтухег ятгая.


Гэвч хүрснээ л зуурцгаая.


Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс амар амгалан хийгээд хайр нь итгэлийн хамт ахан дүүс та нарт байх болтугай.


Бурхан, биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулж чадахын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм.


Энэ хүнийг хорлох хуйвалдаан бэлтгэгдэж байгааг мэдээд түүнийг даруй танд явуулав. Мөн буруутгагчид нь түүний эсрэг мэдүүлгээ таны өмнө яриг гэж тушаав” [Баяртай] гэжээ.


Харин тэдэнтэй салах ёс гүйцэтгэхдээ —Хэрэв Бурхан хүсвэл би дахин та нар дээр эргэж ирнэ гэлээ. Тийнхүү Ефесээс усан онгоцоор явжээ.


шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас хол байгтун. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.”


Би тэдний дотор, Та Миний дотор. Ингэснээр тэд бүрэн төгс нэг болж, Та Намайг илгээсэн, Намайг хайрласны адилаар тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно.


Бас өөр нэг нь Түүнд —Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч гэхэд


Есүс зогсон —Түүнийг дууд гэлээ. Тэд сохрыг дуудаж түүнд —Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв.


Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай.


«Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм.


Тэрээр ах нараа үдэж гаргахдаа —Замдаа битгий хэрэлдээрэй! гэж тэдэнд хэлэв.


Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ.


амар тайвны холбоосонд Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн.


Тиймд амар тайвныг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг мөшгөцгөөе.


ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм.


Бид та нарын царайг харж, итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн гэж өдөр шөнөгүй үлэмж их залбирч байна.


Эцэст нь ах дүү нар аа, Эзэний үг та нарын дунд ямар байсан шиг түргэн тарж, алдаршуулагдах болтугай гэж бидний төлөө залбир.


Swiv nou:

Piblisite


Piblisite