30 Сайрхах ёстой бол би мөхөсдөлөөрөө сайрхана.
30 Хэрэв би сайрхах хэрэгтэй бол өөрийнхөө мөхөс байдлаар сайрхах болно.
Сайрхах нь ашиггүй ч, зайлшгүй байна. Учир нь би Эзэний үзэгдэл болон илчлэлүүдийн тухай хэлэх гэсэн юм.
Мөхөсдөл, айдас, үлэмж чичрэл дор би та нартай хамт байсан.
Чамайг магтагч нь Ам чинь бус өөр хүн байг, Уруул чинь бус харь хүн байг.
Зөгийн балыг хэтрүүлж идэх Алдар дээр алдар нэрийг хэт эрэлхийлэхийн аль аль нь сайн бус.
Одоо би та нарын төлөө зовохдоо баяртай байна. Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлонд юу дутаж буйг нь би махбоддоо нөхдөг.
Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.