19 Учир нь та нар ухаалаг атлаа мунхгуудыг дуртайяа тэвчдэг.
19 Учир нь та нар ухаантай атлаа мунхаг хүмүүсийг баяртайгаар хүлцэн тэвчдэг.
Бид Христийн төлөө мулгуу аж. Харин та нар Христ дотор ухаалаг аж. Бид мөхөс, харин та нар хүчтэй. Та нар алдар хүндтэй, харин бид нэр хүндгүй.
Ухаалаг хүмүүст хэлдгийн адил би хэлье. Хэлснийг минь та нар шүүцгээ.
Шүтээнүүдэд өргөгдсөн тахилын тухайд гэвэл бид цөм мэдлэгтэй гэдгээ мэднэ. Мэдлэг ихэрхүүлдэг бол хайр босгодог.
Яагаад гэвэл чи “Би баян, хөрөнгөжсөн тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна.
«Би чиний ажил үйлс ба зүдэл зүтгэл, тэвчээрийг чинь болон муу муухай хүмүүсийг тэвчдэггүйг, мөн өөрсдийгөө элч нар хэмээдэг ч, чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж, худал байсныг нь илчилснийг чинь мэднэ.