11 Яагаад? Би та нарыг хайрладаггүй учраас уу? Бурхан мэднэ.
11 Яагаад? Би та нарыг хайрладаггүй учраас уу? Бурхан мэддэг.
Би та нарын сүнсний төлөө ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүү хайрлавал өөрөө бага хайрлагдах уу?
Та нарыг зэмлэх гэж би үүнийг хэлээгүй. Учир нь хамтдаа үхэж, хамтдаа амьдрахын тулд та нар зүрхэнд маань байдаг гэж би урьд нь хэлсэн.
Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.
Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.
Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг, худал яриагүйг минь мэднэ.
Зүрхийг мэдэгч Бурхан, бидэнд өгсөн шигээ тэдэнд ч мөн Ариун Сүнсийг өгч гэрчилсэн бөгөөд
Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.
Бурхан үүнийг илрүүлэхгүй байсан гэж үү? Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм.
Бурхдын Бурхан ЭЗЭН, Бурхдын Бурхан ЭЗЭН! Та мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юмуу ЭЗЭНий эсрэг шударга бус явдал байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг.
Христийн үнэн дотор минь байхад Ахайн нутгуудад ч сайрхал минь намжихгүй.
Хүүгийнх нь сайнмэдээнд сүнсээрээ миний үйлчилдэг Бурхан Өөрөө, та нарыг хэр их тасралтгүй дурсдагийн маань гэрч юм.
Учир нь бид Бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор Бурханаас ярьдаг.