17 Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг.
17 Харин сайрхагч нь Эзэн дотор сайрхагтун.
Ингэснээр “Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг” гэж бичигдсэнчлэн байх аж.
Дэлхий дээр өөрийгөө ерөөгч нь үнэний Бурханаар ерөөгдөнө. Дэлхий дээр тангараглагч нь үнэний Бурханаар тангараглана. Учир нь урьдын зовлон шаналангууд мартагдаж, Нүднээс минь нууцлагджээ.
Ингэх нь Бурханы өмнө ямар ч махбодыг сайрхуулахгүйн тулд болой.
Хэрэв чи үнэн, шударга, зөвт байдалдаа «ЭЗЭН амьд!» хэмээн тангараглах аваас, Үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно.”
Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг эрэлхийлэгчийн зүрх баясах болтугай.
Учир нь Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхан, махбодод эс түшиглэх биднийх л жинхэнэ хозлол юм шүү.
Үүгээр барахгүй Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжин баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав.
ЭЗЭНий дотор Израилийн бүх үр удам зөвтгөгдөн, алдаршина.
Чи тэднийг цацах ба Салхи тэднийг хийсгэн Хуй салхи тараан хаяна. Харин чи ЭЗЭНд баярлаж, Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно.
Би Таны сонгогдогсдын сайн сайхныг харж, Таны үндэстний баяр хөөрт баясаж, Өвөөр тань бахархахын тулд юм.