Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 1:3 - Ариун Библи 2013

3 Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан мөн.

Gade chapit la Kopi




2Коринт 1:3
26 Referans Kwoze  

Эзэн Есүс Христийн маань Бурхан ба Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу өршөөлөөр, үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвар өөд,


Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн,


Өөрийн өвд үлдэгсдийн хилэнцийг уучилдаг, Гэмт үйлдлийг нь хэлтрүүлдэг Бурхан тан шиг нь хэн байх вэ? Нигүүлслийг хайрлагч Тэрээр Уур хилэнгээ мөнхөд үл хадгална.


Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн, Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг.


Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж Хэл бүхэн хүлээн зөвшөөрөхийн учир ажээ.


Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлж


Хэтэрч, Христийн сургаал дор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй. Сургаал дор байгчдад Эцэг ч, Хүү ч байна.


Бид Түүний эсрэг тэрсэлсэн боловч энэрэл уучлал нь Бурхан Эзэнд маань бий.


Харин тэр өдрүүдийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд саруул ухаан минь надад эргэж ирсэнд би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд орших Түүнийг өргөмжлөн хүндлэв. Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл, Түүний хаанчлал үеэс үед оршино.


Харин ЭЗЭН Та өршөөлт, нигүүлсэлт, Уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр элбэг Бурхан юм.


Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг, худал яриагүйг минь мэднэ.


Сүр жавхлант нэр нь Мөнхөд магтагдах болтугай, Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй! Амен, Амен.


ЭЗЭН амьд! Ерөөгдөх болтугай, миний хад! Авралын минь Бурхан өргөмжлөгдөх болтугай!


Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь —Босоцгоо, ЭЗЭН Бурханаа мөнхөөс мөнхөд магт! Таны суу алдарт нэр магтагдаг, Бүх алдаршуулал ба магтаалын дээр Өргөмжлөгдөгч Та!


Эцэгээс бид тушаал хүлээн авсан шиг хүүхдүүдийн чинь зарим нь үнэний дотор явааг мэдсэндээ би их баярласан.


Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.


Та нарын дайсныг гарт чинь тушаасан Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай! гэв. Абрам түүнд бүх юмнаас аравны нэгийг өгчээ.


Есүс —Би Эцэгтээ хараахан дээш очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин ах дүү нарт минь очиж, тэдэнд “Би Эцэгтээ буюу та нарын Эцэгт, Бурхандаа буюу та нарын Бурханд дээш очно” гэдгийг хэл гэлээ.


Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн, Нүцгэнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг гэв.


Ингээд Давид бүх чуулганы нүдэн дээр ЭЗЭНийг талархан магтахдаа —Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай.


Бурхан, ариун газраасаа Та сүрдмээр байна. Израилийн Бурхан, хүч хийгээд чадлыг Ард түмэнд Тэр өгдөг. Бурхан магтагдах болтугай!


Эх нь хүнийг тайвшруулах адил Би та нарыг тайвшруулж, Та нар Иерусалимд тайвшрах болно.”


Гэвч Тит ирснээр дордыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулав.


Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид залбирахдаа та нарын төлөө үргэлж талархдаг нь


Swiv nou:

Piblisite


Piblisite